Таргаар ханиад эмчилж, цэр ховхлох ардын эмчилгээ

Хоолны хоёр халбага сонгины шүүс, 2-3 халбага ус мөн ийм хэмжээний зөгийн бал байхад л хангалттай юм. Сонгины шүүсийг тараг, зөгийн балтай холиод ус нэмээрэй, тэгээд цагийн турш зөөлөн гал дээр буцалгана. Ийнхүү бэлтгэсэн ундааг хөрмөгц лонхонд юүлээд сайтар таглана. Энэ гайхамшигтай бэлдмэлийг хүүхэд болон том хүн ч хэрэглэх боломжтой бөгөөд өдөрт 5-6 удаа цайны халбагаар ууна.

Хагас аяга сонгины шүүс, нэг хоолны халбага сармисны шүүс, 2-3 хоолны халбага зөгийн бал хэрэгтэй. Том хэмжээтэй саванд тараг, сонгины болон сармисны шүүс, зөгийн балаа хийгээд сайтар хутгаарай. Өдөрт хэд хэдэн удаа бүрэн эдгэртлээ ууна.

Нэг манжин, хоолны 2-3 халбага зөгийн бал. Манжингаа цэвэрлээд дотор талд нь бага зэргийн нүх гаргана. Түүн дотор зөгийн балаа хийж, манжингаа аяган дотор хийнэ. Тэгээд шүүс нь ялгарах хүртэл байлгаад түүнийгээ тарагтай холино. Унтахын өмнө хоолны халбагаар ууна. Дараа нь өөр шингэн зүйл уухгүй байхыг хичээх хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.