
Ардчилсан Нам:

Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ.
Монгол Ардын Нам:

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийгдсэн ордуудыг ашиглахдаа төрийн оролцоог 51-ээс доошгүй хувиар тогтооно.
МАХН-МҮАН-ын "Шударга ёс" Эвсэл:

Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авна. Тавантолгойн ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах нэгэн чухал үндэс суурийг бүрдүүлнэ.
ИЗНН:

Уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх асуудлыг төрийн бодлогын тэргүүн ээлжинд тавих, үүний тулд тусдаа хөтөлбөрийг хувийн хэвшлийн манлайлалтайгаар хэрэгжүүлэх, төрийн зүгээс уул уурхайн экспортын орлогын тодорхой хэсгээс бүрэлдсэн “уул уурхайн бус экспортын хөгжлийн сан” байгуулах
Уул уурхайн салбарын нөөц ашигласны татварын олох орлогын 40 хүртэл хувийг орон нутгийн хөгжилд зарцуулагдах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх
Сэтгэгдэл (1)