
Сайдын цаг уулзалтад Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо. Тэрбээр салбартаа хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаа танилцуулсан юм. “Хүн амын 35 хувийг эзэлдэг 960,287 мянган хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгож байгаа. Өнгөрсөн 2014 оны байдлаар хүүхдийн мөнгөнд зориулж 228.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Иргэд хүүхдийнхээ мөнгийг авахын тулд банканд очиж дугаарлахгүйгээр хүүхэд бүрт нэрийн данс нээгээд шилжүүлдэг болсон байна.
Мөн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлд нийт 579 орчим мянган иргэн хамрагдсаныг баталгаажуулсан байна. Эдгээр иргэдийн 49 хувь нь эрэгтэй, 51 хувь нь эмэгтэй байгаа аж. Үүнээс 68.1 хувь нь 31-50 насны иргэд байна. Нийт бүртгэгдсэн иргэдийн 75.3 хувь буюу 4,360 мянган иргэдийн ажиллаж шимтгэл төлсөн жил 5-11 жилээр нөхөн тооцуулж нэмэгдсэн байна. Сүүлийн үед тэтгэврийн насыг 65 хүртэл нэмэгдүүлэх тухай яриа гараад буй. Үүнийг С.Эрдэнэ сайд үгүйсгэлээ. Эмэгтэй 58, эрэгтэй 62 нас хүртэл гэсэн судалгаа хийгдсэн юм байна. Түүнээс биш шууд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тухай яригдаагүй гэв.
Сэтгэгдэл (1)