

Тавантолгойн ажилчид Чингисийн талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Тавантолгойн гэрээний төсөл Монгол Улсад ямар ч ашиггүй, алдагдал ихтэйг УИХ-ын дарга З.Энхболд олонд илчилснээс хойш монголчууд стратегийн чухал ордоо Оюутолгойн араас оруулахгүйн тулд анхааралдаа авч, эсэргүүцсээр байгаа билээ. Тавантолгойн ажилчид Монгол улсад асар их хохиролтой ийм гэрээ хэлэлцээ байгуулахаар улайрч байгаа М.Энхсайхантай хатуу хариуцлага тооцохыг шаардаж буй юм байна.