Тавантолгойн ажлын хэсгийн ахлагчаар Л.Эрдэнэчимэг ажиллана

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өчигдөр байгуулсан билээ. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалж, Ажлын хэсгийн гишүүдэд А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар багтжээ. Дээрх ажлын хэсэгт хууль эрх зүй, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх дэд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх томилогджээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • zochin (150.129.140.107)
    chadah um bolov uu daa, chadval sain l baina
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin (103.26.195.189)
    ene balai avgai benz baihgui gej meduulsen yum chin namraas manaid yamar ch tavan tolgoi baihgui geh vii dee YE GEGEEN MINI.DALDAR TSAASHAA
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • kkk (43.242.243.91)
    ene teneg mal ballah wii dee
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • хэхэ (202.5.196.170)
    Алуурчин эрдэнэчимэг одоо ТТ-г цавчихнээ
    2015 оны 04 сарын 30 | Хариулах