

Ирэх сарын 9-нд болох түүхт Ялалтын 70 жилийн ойн баярын хүндэтгэлийн жагсаалд Монгол цэргүүд орлцож Москва хотын Улаан талбайд хөл тавина.Баярын парадад алхах цэргүүд энэ сарын 25-ны өдөр Москва хотноо очсон юм. Монгол цэргүүд бусад орны цэргүүдтэй хамтран Улаан талбайд хамтарсан бэлтгэл хийх байгаа бөгөөд ирэх сарын 4, 7-ны өдрүүдэд шөнийн бэлтгэл хийх аж.Баярын жагсаалд 14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөснөөс гадна тус улсын 26 хотод цэргийн жагсаалыг явуулахаар бэлтгэж байна.Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагчид оролцох юм байна .
Сэтгэгдэл (1)