Цорж Санжжавын занданшуулсан шарилыг 164 сая төгрөгөөр сэргээн засварлаж нутагт нь зална

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Э-гийн хашаанд    2015 нэгдүгэр сарын 28 нд  лам хүний занданшуулсан шарил худалдагдах гэж байсныг цагдаагийн байгууллага илрүүлэн холбогдох газар нь хүлээлгэн өгч байсан билээ. СГЗ, бурханч лам Г.Пүрэвбат:  “Хутагт хувилгаан, гэгээнтнийг оршуулах зан үйлийн дагуу занданшуулсан шарил байна. Очир завилгаагаар суулгасан, зүүн мутрыг тэгш атгуулж, баруун мутрыг ном номлохын ерөөлтэйгээр өргүүлж  зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил байна. Орон нутгийн сүм хийдүүд нутаг нугадаа  байгаа тэрхүү шүтээнээ байр савандаа байна уу үгүй юу гэдгийг  эргэж тойрч үзэхэд илүүдэхгүй байх. Нууцлаг шүтээнийг нь ухаж аваад  ирсэн байх вий” хэмээж байсан билээ. Гэтэл  Архангай аймгийн Цахир сумын нутаг  Содномдаржаа уулын оройд хадгалагдаж байсан Гэсэр ламын шавь Цорж Санжжавын бунхан хөндөгдөж, шарил нь алга болсоныг нь олж тогтоосон билээ.Олон хоног сараар хүлээгдсэн шарилыг өнөөдөр нутаг усанд нь буцаан залах шийдвэр  гарлаа.Цорж Санжжавын занданшуулсан шарилыг   сэргээн засварлаж  орон нутагт нь буцаан залж  олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахад зориулж 164 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна . 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (122.201.31.25)
    Oorsdoo oloxgui baij ZG ch tatvariin mongiig saixan urex umdaa. Zarimdaach ZG xeden gishuud uzmerch lam shig l zagnax um
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • bayaraa. (103.10.23.94)
    Ter uhaj gargaj avch irsen nuhduudeer ter zardliig ni tuluuleh ni zuv yum bishuu.ter humuus tegeed zugeer ungurvel.yana daa.
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.70.41.94)
    Итгэлт хамба хэмээх шарилд очиж мөргөж байхаар энэ шарилдаа мөргөвөл таарна
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Амьд хүн (203.160.55.2)
    Монгол ах дүүсээ! Өнөөдөр амьд байгаа хүмүүс та бид нар өчигдөр үхчихсэн хүнд хувь тавилангаа даатгах уу??? Үхэгсэд бидэнд ярихуу? Биднийг хамгаалах уу? Үхсэн Арслангаас амьд нохой нь илүү биш гэж үү??? Энэ цогцост мөргөөд та бид нар ариусах уу? Харин улам л үхээрийн бузар нь шингэхгүй юу??? Итгэлт Хамбад мөргөөд Буриад яаж сэргэн мандсан юм бэ? Бурхан Буддагийн орон Непал, Балба, Төвд яаж мандаж байна??? Монгол Буддын шашинд нэвт орсноор түүхэндээ яаж мандсан болоод өнөөдөр ингэж эргээд шашинжиж байна вэ??? Улам л хэцүү болохгүй гэж үү??? Ухаараач!!!
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • otgoo (112.72.13.251)
    Itgelt hamba shig l bolgohgvi yu ter yhaj abchirsan nohoroor teeberleh zardliig ni tolvvl zalah shvteh zergiig ni l ylsaas gargaba biz
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Улсаа зулгаах юм да (122.201.22.74)
    Татвар телегчидын менге шуу дээ. Баруун солгойгуй цацах юм даа
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • иргэн (182.160.35.43)
    тэндээс нь ухаж авч ирсэн нөхөр юу болсон бэ хариуцлага хүлээх үү адаглаад гарч буй зардлаас төлөх үү. 164 сая төгрөг их мөнгө шүү. тэр газар нь аваачаад бунхлаад суварга босгоод ч юмуу болоо бишүү
    2015 оны 04 сарын 28 | Хариулах