”Өнөөдөр Таван толгой буюу уул уурхайн асуудлыг ярьж байгаа нь харамсалтай”

Таван толгойг тойрсон асуудлаар  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр дараах тодруулгыг авлаа.
 
-Таван толгойн гэрээг УИХ- аар хэлэлцэнэ гэснээс хойш ажилд ямар ч ахиц гарсангүй. Сая тогтоолын төслийг өргөн барих товыг тогтоосонгүй. Энэ бүхнийг хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Өнөөдөр Таван толгойг ярьж байгаа нь ач холбогдолгүй. Шийдэх нь бас л таатай зүйл биш. Зөв цагт нь шийдэж чадаагүй учраас үр дүн нь тийм ч сайн гарахгүй, алдагдалтай. Энэ нь бүхий л уул уурхайн салбарын асуудал. Ид үед нь олборлуулахгүй гэсээр байгаад баахан хязгаарлалтуудыг хийсэн. Дотоод үл ойлголцол хүчтэй, нөгөө талаасаа гадаад дэлхий нийтийн хөдөлгөөнд зөв прогноз хийж чадахгүй байна. Түүнийг угтуулсан буюу дагасан шийдвэр гаргаж чадахгүй дандаа хоцорч хийгээд байгаа болохоор бид дэлхийд үнэ унахад нь сөрж дайраад, өссөн үед нь унагана гэсэн асуудал үүсгээд харамсалтай л байна.
 
-Тэгэхээр та Таван толгойг ашиглах шаардлагагүй гэж үзэж байгаа юм уу?
 
-Хоёр муугийн нэг муу буюу явахаас өөр яах билээ. Хэдэн хүн ч гэсэн ажилтай болоосой. Таван толгойгоос бид их хөрөнгө олох, орлого олох боломж алдагдсан. Гэхдээ таатай үе иртэл явж байгаасай билээ л гэж хүсч байна.
 
-Тэгвэл хөдөлгөж чадах нь уу?
 

-Яах гэж Засгийн газар хамтарч байгуулсан билээ. Одоо л ашиглана. Хоёрдугаарт шалгана даа.

Эх сурвалж: Өдрийн сонин
 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (112.72.13.151)
    за даа энэ бид 2 юугаа мэдэх вэ дээ..хэ хэ..
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • ete (202.131.231.26)
    Энэ одоо юугаа мэддийн бэ
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • uurhaichin (103.229.120.44)
    Piz...da tsaaguuraal mungu nihsen baidaltai hatiult uguh yumaa. Ene avilgalchidiig tsag ni ireheer hairlahgui tsaazalnaa
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • tiimbish (202.21.106.152)
    odoo ybj bgaa bish yaj bgaa yum .horvoogoos tasarchij de gishuun mini
    2015 оны 04 сарын 28 | Хариулах