Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийх юм. Тэрээр энэ удаа татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийх аж. Ерөнхий сайд 14 хоногийн өмнө энэхүү сэдвээр чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас мэдээллийг хойшлуулсан билээ.

Ч.Сайханбилэгийн ахалж буй Засгийн газар татварыг шинээр нэмэхгүй, харин татварын ачааллыг бууруулж ажиллахаа мэдэгдсэн. Тиймээс энэ удаагийн мэдээллээрээ татварын өнөөгийн орчин ямар байгаа, түүнээс улбаалж цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хууль эрх зүйн шинэчлэлийнхээ талаар УИХ-ын гишүүд танилцуулга хийх ажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.