Ослын улмаас хоёр настай хүүхэд амиа алджээ

Сүхбаатар дүүргийн  нутаг Зуслангийн зам, Бэлхийн 54 дүгээр гудамжинд Nissan Terrano маркийн Г гэх жолоочтой авто машин онхолдож  таван хүн гэмтэж,  хоёр настай  эмэгтэй хүүхэд газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Өчигдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс дээр  нийт 408 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын  304 дуудлага бүртгэгдсэн байна.  Зам тээврийн осолд долоон хүүхэд өртсөнөөс  сургуулийн насны дөрөв, сургуулийн өмнөх насны гурван хүүхэд  байжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж гарч болзошгүй аюул осолоос  урьдчилан сэргийлсэн байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.