

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой олон тооны байшин худалдаж авсан гэх мэдээллийг цацаж, Golomt.org сайтаас энэхүү мэдээллийг и-мэйл хаягаараа хүлээн авсан гэж мэдээлж байсан билээ. Энэ талаар С.Баяр АНУ-аас МАН-ын хэвлэл мэдээллээр дамжуулан тайлбар хийсэн бөгөөд удаа дараагийн ийм гүтгэлгийг дуугүй өнгөрүүлж байсан ч энэ удаагийн эвлүүлэг, фотошоп хэрээс хэтэрсэн учраас зохих байгууллагад нь хандана гэдгээ мэдэгдэж байв.
Экс Ерөнхий сайд энэ асуудлаар АТГ-т хандаж, өөрийгөө шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн гэж эх сурвалж мэдээллээ. Тэрээр “Санжаа овогтой Баяр намайг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюу Толгойн гэрээг батлуулж, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж авлига, хээл хахууль авсан, улмаар АНУ-д олон тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө худалдан авч “мөнгө угаасан” мэтээр бичин хүнд гэмт хэрэгт буруутгасан элдэв мэдээлэл зарим сонин болон сайтууд, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр сүүлийн үед олноор нийтлэгдлээ. Иймд намайг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй эдгээр үйлдэлтэй холбоотой эсэхийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсье” гэсэн байна.
Сэтгэгдэл (7)