Сурагчдыг түймэр унтраалгахаар дайчлах уу

Ганц хүний санамсаргүй үйлдлийн гайгаар Хэнтий аймгийн Баян-Овоо сум болоод Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум нутаг дэвсгэрт түймэр гарсан. Одоогийн  байдлаар гурван аймагт гарсан түймэр гамшгийн хэмжээнд хүрээд байна. Улсын хэмжээнд нийт түймрийг унтраахаар онцгой байдлын албанаас 950 алба хаагч, 86 автомашин, Хилийн цэргээс 246 алба хаагч, 15 автомашин, Цагдаагийн байгууллагаас 15 алба хаагч, орон нутгаас 2883 иргэн, 310 автомашин, 47 мотоцикл, нийт 4094 хүн, 418 автоамшин дайчлагдан ажиллаж байна. Зарим түймрийг цурманд оруулсан ч хуурайшилт их, салхины хурд нэмэгдэж буй нь түймэр дахин дэгдэхэд хүргэж, хүн хүч хомсдож буйг албаныхан хэлж байсан. Иймээс Зэвсэгт хүчний жанжин штабаас шийдвэр гаргаж, цэргүүдийг дайчлахаар болсон юм. Түүнчлэн нөхцөл байдал хүндэрч, түймэр цааш дэгдэх аюултай байдалд шилжвэл эмэгтэйчүүд болон сургуулийн сурагчдыг дайчилна гэх мэдээлэл ч цацагдсан. Энэ мэдээллийг албаны эх сурвалжууд үгүйсгэж байгаа ч зайлшгүй шаардлага гарвал гэх үгээр бөөрөнхийлсэн хариулт өгч байсан юм. Ямартай ч одоогоор сурагчдыг түймэрт дайчлах албан ёсны шийдвэр гараагүй байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтээр энэ сарын 15-ны өдөр ОХУ-аас орж ирсэн түймэр Дадал сумаар дамжин Норовлингийн нутаг “Эмгэнт” гэдэг газрын түймэр цурамнаас алдагдаж “Баруун, зүүн Хавчуу” хэмээх газарт үргэлжлэн модонд асаж байгаа аж. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутаг “Дархинт” гэдэг газар тархан шатсан түймэр энэ сарын 25-ны өдөр цурамнаас алдагдаж, тус сумын Эрээн багийн төвөөр дамжин шатсаар байгаа юм. Түймрийн улмаас дөрвөн хүн түлэгдэж, 323206 га талбай, таван гэр, 1000 хашаа саравч шатжээ. Баян-Уул суманд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очиж үүсээд буй нөхцөл байдалтай танилцссан.  Тэрээр Баян-Уул сумаас Сүхбаатар, Дорнод аймаг руу явсан байна. Харин ХХАА-ын сайд Р.Бурмаа хот руу буцжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.21.106.160)
    arhichinguudig tvimert yvuulaach.gertee ch nemergvi ulsdaa ch nemergvi yum chin tend ochood vhlee gened garzgvi shde.neg arhichin l vhee biz.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах