Цахим сэтгүүлзүйн форум болно

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэдэг. Энэхүү өдрийг угтаж, МСНЭ /Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл/, МОСАХ /Монголын сайтын холбоо/ хамтран Монголд анх удаа “Цахим сэтгүүлзүйн форум”-ыг зохион байгуулахаар болжээ. Форумд цахим орчинд ажиллаж буй сэтгүүлч, уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад оролцох эрх нь нээлттэй юм.

Монголын хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа цахим орчинд тулгамдаж буй асуудал, сэтгүүлчдийн ажил, амьдралын онцлог хийгээд өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашдын чиг хандлагаа тодорхойлоход форумын зорилго чиглэж байгаа юм. Форумд оролцох хүсэлтэй хэн бүхэн 315090, 88027745 тоот утсаар холбогдож, бүртгүүлж болох юм байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.