Эхнэрийх нь нууц амраг нөхрийг нь хөнөөжээ

        Хан-Уул дүүргийн 9-р хороонд байрлах нийтийн 4-р байранд хараагүй группд байдаг эрэгтэйг эхнэрийнх нь нууц амраг хөнөөжээ. Энэ үед эхнэр нь байсан бөгөөд нууц амрагтайгаа нийлэн “манай нөхөр өөрийгөө хутгалчихлаа” хэмээн цагдаад дуудлага өгсөн байна. Талийгаачийн хамаатнуудад чадилхан мэдүүлэг өгсөн байна.Энэ аймшигт хэргийг хохирогчийн гурван настай хүү нь хараад цочролд орсон гэнэ.  Цуст аллага үйлдсэн алуурчин нь урьд 1999 онд Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “б”-д зааснаар танхайн сэдэлтээр бусдыг санаатай алсан хэрэгт 20 жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ.  2011 оны 5-р сард хугацаанаасаа өмнө тэнсэн авч суллагдсан  45 настай Цагаан-үүр овгийн Д.Э гэгч байжээ. Тэрээр Хан-Уул дүүргийн 9 –р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн 4 дүгээр байрны 4 тоотод оршин суух иргэн Ж.Б-ын эхнэр П.Э-тэй  эр эмийн харьцаатай байсан нь мөрдөн байцаалтын үеэр тогтоогдож. Алуурчин нөхрийг нь хараагүй, группэд байдгаар нь далимдуулан бүр өрөөнд нь ороод суучихсан хамт амьдарч байжээ.  Суллагдсаныхаа дараа  нэг хэсэг ээжийндээ амьдардаг байжээ. Дараа нь хүнтэй танилцсан, хамт амьдрахаар боллоо хэмээн гэрээсээ өөрийн хувцас хунраа аваад явжээ. Хохирогч  Ж.Б нь 2012 онд бүрэн хараагүй болж групп тогтоолгосон гэнэ. Гэхдээ юу болж байгааг мэддэг гадарладаг байсан нь мэдээж. Худлаа мэдүүдэг өгсөн эхнэрийх нь ярьсанаар  тэр өдөр “өглөө талийгаач нөхөр маань бие засна гээд босоод гарсан. …нөхөр маань гэртээ орж ирээд орон дээрээ сууж байгаад тамхи татсан. …нэг сэрэхэд манай нөхөр босчихсон Э-г заавал ална гээд хүзүүнээс нь гараараа багалзуурдаад босоод ир гээд дээрээс нь дарчихсан байсан. …манай нөхөр Э-тэй хамт ноцолдоод байсан,  тэр үед талийгаач шүүгээнээс хоёр  хутга гаргаж ирээд нэг нэг гартаа бариад ална гээд дайрсан, энэ үед Э нь талийгаачийн хоёр гарнаас нь бариад том хутгыг шүүгээн дээр тавиулса. Манай нөхрийг тайвшир гээд гуйтал үгүй би чамайг заавал ална, чи яахаараа айлын эхнэр өвөртөлж унтдаг юм бэ гээд дайраад байсан, талийгаач зүүн гартаа жижиг хутга барьсан байсан бөгөөд тэр хутгаа гартаа бариад дайраад харин Э талийгаачийн гарт байсан хутгыг тавиулах гээд талийгаачийн зүүн гарын шуунаас нь барьсан байсан. …талийгаач өөрийнхөө гарыг тавиулах гээд гар тавь гээд хоорондоо гарнаасаа таталцаад байсан. Энэ үед талийгаач өөрийнхөө гарыг хүчтэй  татаад цээжнийхээ зүүн талд хутгаар нэг  удаа дүрсэн. Талийгаачийн цээжинд байсан хутгыг өөрөө гараараа сугалж аваад хоолны шүүгээн дээр тавиад эргээд газарт хулдаасан дээр унасан….цээжнээс нь цус гарч эхэлсэн.. бид сандраад Э-г өрхийн эмнэлэг рүү явуулсан. 3-4 минутын дараа эмч орж ирээд манай нөхрийг нас барсан байна гэж хэлсэн” гэжээ. Нууц амраг Д.Э нь үүнийг баталж “талийгаач намайг унтаж байхад дээрээс дарсан, тэгээд би босоход талийгаач хана түшээд явсан дараа нь  ор руугаа явахдаа унасан. тэр үед Эрдэнэтуяа “хохино яах гэж хутга барьж явсан юм” гэж байсан хэрэг гарсаны дараа Эрдэнэтуяа надад  “чи даачих, би чамайг эргэж тойрч байна” гэсэн…би  талийгаачийг хутгалаагүй” гэжээ. Харин хохирогчийн ар гэрийнхэн үүнд итгээгүй аж. Тэд Ж.Б нь өөрийгөө егүүтгэх хүн биш, хүн чанар сайтай хүн байсан гэдгийг хамт ажиллаж байсан бүх хүн мэднэ, архи уусан ч агсам согтуу тавьдаггүй, уусныхаа дараа унтаад өгчихдөг их төлөв томоотой хүн байсан” гэж баталжээ. Хохирогчийн өмнөх эхнэрийн хүүхдүүд нь аав 2012 оноос  хоёр нүдний хараа муудаад группд орсон, Э гэдэг эмэгтэйтэй 2010-2011 оны хооронд танилцаад хамтран амьдарч эхэлсэн, дундаасаа нэг хүүтэй одоо 3 настай, манай аав бидэнд 2014 оны шинэ жилийн дараахан  Э эгч чинь өөр хүнтэй болоод хүүхэдтэй болчихсон байна,  өөрөө хүүхдээ авхуулаад энд гэртээ ирж баймаар байна гэнээ яах уу гэж асуухад бид нэгэнтээ хүүхэдтэй болсон бол явна биз дээ гэж хэлж байсан боловч аав үгэнд ороогүй Э-тай буцаад хамт амьдарч байсан гэжээ. Хохирогчийн ар гэрийнхэн нь хамтран амьдрагч Э-г нь маш их худлаа хэлдэг, архи уух их дуртай, манай аавын группын мөнгөнд нь болж амьдардаг байсан гэж буруутгажээ. Өрөвдөх сэтгэлгүй алуурчин хохирогчийн хараагүйг далимдуулан дээрэлхэж бүр гэрт ороод суучихсан байсныг тэрээр тэвчээгүй аж. Хөршүүд нь гадны залуу тэднийд амьдардаг болохыг  бүр эхнэртэй нь эр эмийн харьцаатай гэдгийг нь ч баталж. Хараагүй нөхрөө элэг барин нууц амрагаа гэртээ авчирсан Э хэмээх эмэгтэйн ичгүүргүй явдал хүн амины хэрэг гарах нэг шалтгаан болжээ. Шүүх алуурчинд 22 жилийн хорих ял оноосон байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Baagii (202.179.11.74)
    Ingeed l tsaaziin yal heregtei bgaa yum daa
    2015 оны 04 сарын 28 | Хариулах