

Богд уулын Жаргалантын аманд түймэр гарч Онцгой байдлын албан хаагчид шөнөжин ажиллаж цурманд оруулсан билээ. Түймрийн голомтод гал унтраах дөрвөн ангийн 100 гаруй гал сөнөөгч ажилласан байна.Гал гарсан шалтгааныг иргэд амарч зугаалж явахдаа гал алдсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал тус дүүргийн 10 дугаар хороонд оршин суугч 10 настай хүүхэд асаагуураар тоглож байгаад гал алдсан гэх мэдээллийг тэнд амарч байсан гэрчүүд өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногт Соёмбот ууланд гал гарсан бөгөөд галыг бага насны хүүхдүүд тавьсан гэдгийг албаныхан мэдээлсэн билээ.