Ж.Батзандан гишүүн Чингисийн талбайд жагсаал зохион байгуулна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж энэ сарын 30-нд Чингисийн талбайд жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ. Тэрбээр Эрдэнэс-Тавантолгой компаниас эзэмшиж буй 1,072 хувьцааны асуудлаар иргэдийнхээ саналыг сонсох аж. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2.1 сая иргэн, мөн дээр нь 553 аж ахуйн нэгж эзэмшиж байна.Тавантолгойн орд нь социализмын үед улсын хөрөнгөөр хайгуул хийгдэж байсан. 6.3 тэрбум тоннын нөөцтэй, үүний 30 хувь нь хатуу нүүрс, 70 хувь коксжих нүүрс юм. Энэхүү орд нь 500-700 метрийн гүнд буюу олборлолт явуулахад хамгийн ойр, хамгийн бололцоотой орд аж. Гэтэл ийм том баялгийг нэг тонныг нь 30 ам.доллараар Хятадын компанид өгөх гээд Засгийн газар зүтгэж байна. Гэтэл хөрөнгө оруулагч хамтарсан компани нь дампуурсан, 1.2 тэрбум ам.долларын өртэй компани байх юм. Засгийн газар гэмт хэрэг хийхээр бэлдэж байна.Үүнийгээ явуулахын тулд төрийн өндөрлөгүүдийг авлигадаж авчээ. Ийм л луйврын тогтолцоо Монголыг залгих нь. Дээр нь иргэдийн 1,072 хувьцааг иргэдээс нь асуухгүй Хятадын компанид өгөх гэж байна. Засгийн газар “иргэдийн 1,072 хувьцаа бол саналын эрхгүй хувьцаа” гэсэн шийдвэр гаргажээ. Иргэдийн өмчийг гаднынханд бэлэглэх гээд тулгалт хийж байгаа” хэмээн хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгдсэн юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (27.123.215.222)
    ОК. Батзандан. Төрд шургалсан хулгайч нар эх орноо худалдаад дууслаа. Энэ хэрэг солонгост болсон бол өдийд энэ хулгайч нарыг үр удмаар нь хүйс тэмтэрч байгаа. Монгол...
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Т.Алтанхуяг (202.179.12.6)
    Гишүүнээсээ татгалзаад Гудмандаа гарах юм байх даа. Өөрийн ах дүү төрөл саднаа ТӨР ийн өндөр албанд шургуулсаныхаа хариуг барих гэж байгаа юм байх даа. Шаал худлаа гар даа. Нөгөө НАМ нь хаана байна. Яг л Гүнбалайгийн ӨРӨӨСӨН ГУЯ шүү дээ. Жаахан юмтай хүн дээ.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Baagii (202.179.11.74)
    Bas l neg populist alham. Bidnii neriig barij uls orond heregtei bgaa tosliin uil ajillagaand saad bolohiig bi l huvidaa demjihgui bna. Olon uhaantnuud genet garch ireed ajil yavuulah argagui bolgoh yum aa. Hor urshig ni denduu hund tusaad bna l daa, Tuunees bish hun laagaa idne uu luuvangaa idne uu mand yunii hamaa
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • иргэн (182.160.34.10)
    энэ хувьцааны талаар нэгдсэн ойлголтонд хүрэх юмсан. эрдэмтэд,бизнесүүд, төр засаг хамтраад зөв ойлголтод хүрмээр байна тэгэхгүйгээр өөр өөрийн ойлголтоор гудамжинд гармааргүй байна
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • zochin (122.201.31.74)
    Luivarchidiin tolgoilogchiig ilruulj buudah heregtei
    2015 оны 04 сарын 28 | Хариулах