Шадар сайд У.Хүрэлсүх тушаал гаргажээ

БНХАУ-ын Тяньжин хот дахь далайн усан боомтыг 2015 оны 4-сарын 21-ний өдрөөс эхлэн Тяньжины чөлөөт худалдааны туршилтын боомтын бүс болгож байгаатай холбогдуулан тус боомтын бүсэд монгол, хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тушаал гаргасан байна. Шадар сайдын тушаалд Монгол Улсаас БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай дүүрэгт явуулах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал хариуцсан монголын талын ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсэгт Монгол, Хятадын төр засгийн түвшинд хэлэлцэж  тохиролцсоны дагуу Монгол улс далайд гарах гарцыг баталгаатай  болгох, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх, 2 талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, өргөжүүлэх, энэхүү үйл ажиллагаанд төрийн бус байгууллагууд, мэргэжлийн эвсэлд холбоодыг татан оролцуулж ажиллахыг Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг болгожээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (84.59.29.134)
    Za ta ajilaa l sain hiigeerei bitgii balai yanz buriin avgai nariig demjeed deesh ni doosh ni oruulaad uls turluu shurguulaad baigaaraidai.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.5.206.163)
    Хүрэлсүх маань хятадыг удирдаад эхэллээ. Болж байна. Ардчилсан нам ч лөөлөө боллоо. Харин Хүрэлсүхийн өнгөнд монголчууд нэг дээшээ гарах ньээ.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах