Цахимаар газар өмчлүүлэх бүртгэл ирэх сарын нэгнээс эхлэнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулахаар болсон. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24,766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна.

 Газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж тавдугаар сарын 1-ний өдрийн 12:20 цагаас  эхлэх гэж байна. З дугаар ээлжээр дараах 11 байршилд иргэдийг бүртгэнэ.

  1. Сонгинохайрхан, Шижирийн хөндий  
                     
  2. Сонгинохайрхан, Шижир уул
                                      
  3. Баянзүрх, Улиастайн бага ам
                                     
  4. Баянзүрх, Богдын давааны ам
                                   
  5. Хан-Уул, Улаан овоот
                                                    
  6. Хан-Уул, Улаан овоот
                                                    
  7. Налайх, Нисэх хотхон  
                                                 
  8. Багануур, Булагтай
                                            
  9. Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг
       
  10. Багануур, Тариан булаг 2-р хэсэг
                               
  11. Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг                

З дугаар ээлжийн газар өмчлөлийн бүртгэл нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудаар явагдах бөгөөд 14 хоногийн хугацаанд амжиж бүртгүүлэх хэрэгтэй юм. Мөн

дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.