Л.Пүрэвсүрэн сайдаа та Лу.Болдын булхай луйварыг хав дарах уу

Гадаад хэргийн яам бол төрийн алба, тэр дундаа димпомат албаны хуулиар хамгаалагдсан төрийн тусгай алба. Ийм байтал Л.Болд энэ яамны толгойд сууж байхдаа ёстой л самарч, дур зоргоороо аашилж чадсан байдаг. Тэрбээр өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг боловсролтой, мэдлэг чадвартай эсэхийг үл харгалзаж бөөн бөөнөөр нь гадаад руу томилж чадсан. Ц.Ганболд гэгч этгээд БХЯ-нд зөвлөхөөр нь ажиллаж байсан. Харин гадаад хэргийн сайд болонгуут нь тус яамны Аудитын газрын даргаар ажиллаж байжээ. Гэтэл Л.Болд өөрөө 2012 оны 10 дугаар сарын 05-нд а/75 тоот тушаал гаргажалбаны машин унуулах зөвшөөрөл өгч давраажээ.

Харин дараа нь Гонгкогт Ерөнхий консулаар томилоод явуулсан байгаа юм. Ингээд зогссонгүй Ц.Ганболдын төрсөн хүү Түвшинг 2013 оны 12 дугаар сарын 1-нд Сөүл дэхь ЭСЯ-нд атташегээр томилжээ. Гадаад харилцааны ямар ч боловсролгүй хэрнээ аавынхаа нөмөр нөөлгөөр гадаад улсад Монгол улсын нэрийг гаргах ажилд гар бие оролцож явна. Ц.Ганболд Л.Болдын тархийг “базаж” байгаад дүүгийнхээ гэр бүлийг ч бас гадагшаа томилуулсан байгаа юм. Л.Болдын нэр нүүрээр, хайр халамжаар албан тушаалтай болсон дараагийн хүн бол түүний туслах байсан Д.Бат-Эрдэнэ. Түүнийг 2012 онд нууц тушаал гаргаж Сөүл дэхь ЭСЯ-нд консулын газрын даргаар томилсон байдаг. Харин 2014.06.01-нд Пусан дахь Консулын газарт консулаар томилжээ. БХЯ-ны хурандаа Д.Цэеэойдов ч Л.Болдын хүн. 2013.09.02-нд ДБҮААГ-ын орлогч даргаар томилогдсон.

Уг нь бол засгийн газраас баталсан бүтцээр нэг орлогчтой байх газар одоо гурван орлогчтой болоод байна. Б.Мөнхжаргал мөн л Л.Болдын туслахаар ажиллаж байсан. Тэрбээр 2013.01.07-нд Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн даргаар томилогджээ. Харин аав С.Бямбаа нь 2014.06.01-нд Сан-Франциско дахь ЭСЯ-нд аж ахуйн эрхлэгч жолоочоор томилогдон очсон байгаа юм. Л.Болдын будлиан ингээд дуусахгүй.

2014 оны 8 сард Вашингтон дахь ЭСЯ-нд атташегаар томилогдсонГ.Сайнбилэг, 2013 оны 6 сард Вашингтон ЭСЯ-нд атташегаар томилогдсон С.Золзаяа, мөн 2014 онд Бээжин дэх ЭСЯ-нд консулын техник ажилтан Б.Отгонтуяа, 2013 оны сүүлээр Сан-Франциско дахь ЕКГ-т атташегаар томилогдсон Т.Отгонгэрэл, 2014 онд Пусан дахь КГ-т дэд консулаар томилогдсон П.Нансалмаа, Бразилиа дахь ЭСЯ-нд томилогдсон Я. Ганболд, Сан-Франциско дахь ЕКГ-т консулаар томилогдсон Н.Мягмар гээд олон хүнийг нэрлэж болно.

Бүгд шахуу орон тоо байхгүй байхад хүчээр томилогдон очсон байдаг бөгөөд эдний дунд гадаад хэлний мэдлэггүй хүмүүс ч нэг биш бий. Харин Бразилиа дахь ЭСЯ-нд атташегаар томилогдсон Г.Батбилэг, М.Үнэнбат нар бол суугаа орны хэл байхгүй, Хаана ямар ажил эрхэлж байсан нь тодорхойгүй гэх мэдээлэл бий. Мөн 2013.11 сард Москва дахь ЭСЯ-нд нягтлан бодогчоор томилогдон очсон Г.Сэржмядаг нь Москва дахь ЭСЯ-ны цэргийн атташегийн туслах асан Цэрэнчимэдийн гэргий юм байна. Тэрбээр ажлын шаардлага хангаагүй, мэргэжлийн бус, орон тоо илүү буюу дээрээс томилогдон очсон нэгэн юм.

Энэ мэтчилэн Л.Болд гадаад хэргийн сайд байхдаа төрийн ажлыг хийхээсээ илүүтэйгээр хувийн ажилдаа анхаарч, өөрийн хүмүүсээ өөд нь татах их үйлсэд хүчин зүтгэсэн байгаа юм. Л.Болдын татаас, дэмжлэг энд хүрээд дуусахгүй, хэдэн араваар нэмэгдэж, үргэлжилнэ. Нэг удаа бүгдийг бичээд суух боломж ч байхгүй бөгөөд цаг хугацаа ч чамгүй орохоор байна. Ийм учраас түүний булхай, будлианыг энд хүргээд түр завсарлуулж байна. Ямар ч байсан Л.Болд гэгч хүний хууль бус, шударга бус томилгоо үргэлжилнэ. Тэрбээр албан тушаалаа ингэж урвуулан ашигласан нь баримт пактаар ч батлагдана.

Эцэст нь хэлэхэд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн та Л.Болдынхоо ийм хууль бус томилгоо, хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлсэн үйлдлийг хав дараад өнгөрөх гэж байна уу? Хэдийгээр та бүхэн нэг намаас гаралтай боловч үнэхээр Монгол Улсад шударга ёсыг тогтооно гэж хүсч байгаа бол энэ мэт хууль бус томилогоонуудаа эхлээд эргүүлэн татвал ямар вэ? Л.Пүрэвсүрэн таныг “Шударга л байя л даа” уриатай Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын зөвлөхөөр олон жил ажиллаж байсан гэдэг утгаар ийм шударга бусын хажуугаар нүдээ аниад өнгөрөхгүй байх гэж найдаж байна. Л.Пүрэвсүрэн сайдаа Л.Болдынхоо хүмүүсийг эргүүлэн дуудаж, төрийн болон дипломат албаны шалгалт өгүүлвэл ямар вэ? 

Сэтгүүлч Г.Эрдэнэбаяр

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • эрэн сурвалжлагч (103.9.90.229)
    ЛУ БОЛД энэ 6 сард Малайзд болсон цаазын ялыг цаазалсан Азийн ганц алдарт Монгол улс гэх аятай илгэл тавьж,хэвлэлд яриа өгчээ.Тэрээр цаазын ялыг хэрэглэхээс татгалзсан Могнолчуудтай холбоотой хэрэгт хүн хэлмэгдүүлж болохгүй гэснийг нь Малайзынхан тун ч тааламжтай хүлээн авчээЭНЭ ямар захиалга байв
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • эрэн сурвалжлагч (103.9.90.229)
    ЛУ БОЛД энэ 6 сард Малайзд болсон цаазын ялыг цаазалсан Азийн ганц алдарт Монгол улс гэх аятай илгэл тавьж,хэвлэлд яриа өгчээ.Тэрээр цаазын ялыг хэрэглэхээс татгалзсан Могнолчуудтай холбоотой хэрэгт хүн хэлмэгдүүлж болохгүй гэснийг нь Малайзынхан тун ч тааламжтай хүлээн авчээЭНЭ ямар захиалга байв
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Zochin (180.149.78.21)
    Lu Bold Golomtoos uuriin gariin doorhi humuusee Gadaad yam ruu oruulaad, hamag sanhuugiin tasagt ni uldeegeed hyanah zorilgotoi orhison baigaa yum. Uuniih ni esref huuli busaat orson humuusiig ni haltal, Lu Bold ih erh medel, mungu hurungutei yum bolhooroo gemgui humuusiig halsan gej hudal niitlel ih bichuullee. Purevsuren said nasaaraa Gadaad yamand engiin negen ajil hiij yawsan hun buguud gadaadad elchin saidaar yawj baigaagui, ashig oloh zamgui engiin negen albat met sanagddag. Nutgiinhantaigaa saihan haritsaatai l haragddag, facebook eer engiin negen humuusdee hariu ugch baih jisheenii. Jinhene l dawhar deel umsuugui said gej demjij bna. Tagnuul bish bolno - demjsen bolgoniig ni tagnuul geeed baidag mongol shuu dee
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Zochin (180.149.78.21)
    Lu Bold Golomtoos uuriin gariin doorhi humuusee Gadaad yam ruu oruulaad, hamag sanhuugiin tasagt ni uldeegeed hyanah zorilgotoi orhison baigaa yum. Uuniih ni esref huuli busaat orson humuusiig ni haltal, Lu Bold ih erh medel, mungu hurungutei yum bolhooroo gemgui humuusiig halsan gej hudal niitlel ih bichuullee. Purevsuren said nasaaraa Gadaad yamand engiin negen ajil hiij yawsan hun buguud gadaadad elchin saidaar yawj baigaagui, ashig oloh zamgui engiin negen albat met sanagddag. Nutgiinhantaigaa saihan haritsaatai l haragddag, facebook eer engiin negen humuusdee hariu ugch baih jisheenii. Jinhene l dawhar deel umsuugui said gej demjij bna. Tagnuul bish bolno - demjsen bolgoniig ni tagnuul geeed baidag mongol shuu dee
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Zochin (50.19.184.123)
    BOLD SAIDIIG GADAAD HERGIIN YAMIIG UR UDAMAARAA UE ZALGAMJLAN KHASHDAG ALBA BOLSONIIG TASLAN ZOGSOOKH GAVYATAI AJIL KHIISEN HUN GEJ YARIDAG UM BILEE.KHARIN ODO SAIDIIN ALBIIG KHASHIJ BAIGAA TOVARISH BOL TORIIN TASRALTGUI ZALGAMJ ,UIL AJILLAGAAG GEDGIIG OGT MEDDEGGUI KHULDUU TOLGOITON GEDEG SHUU.
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • Zochin (180.235.187.222)
    Purevsuren said ta uuregt ajilaa ur duntei khii iimerkhuu zahialgat umaar tsag nohtsuuj mor zeregtsen ajillaj baisan bolon ajillaj baigaa nukhod ruugaa chichilsen maygtai suukh gej ,oor sanaj bodoj ,khiij buteeh husel ermelzel alga uu? . CHADAHGUI BOL BOLIVOL ZUGEER DEE.
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin (180.235.187.222)
    Ene Purevsuren gegch khaanaas genet garch irsen nokhur ve ,harin Bold bol nertei hunii zustei khuu shuu tuunii aav bol Mongol Ulsad khiisen buteesentei ,heleh ch ugtei hun .Tegeheer tiim khunii ur sad oliggui umand hutgaldaj etseg ovgodiinkhee ner suriig gutaaj ulandaa gishgehgui baihaa.Naidaj bn shuu
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin (180.235.187.222)
    TORIIN ALBAND TOMILOGDSON HUMUUS BUSDIIN TOLOO SETGEL GARGAJ AJILLADAG L UM BILEE BUGDIIG HAVTGAIRUULAN ELDVEER HELEH KHEREGGUI BIZEE.ER Bukh zuiliig uls torjuulj ard olniig hagalan butargah uilsed khel amaa biluudehee bolivol yasan um humuus ee.
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.28.84)
    Төрийн албанд шударгаар зүтгэж яваа хүмүүсийг хэн нэгний хүн болгож хоморголон хардсанаар ажил сайжрах уу, харин ч урмыг нь хугалах бусуу. Шударга байцгаая.
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • bgildagcy (103.242.44.166)
    Ter Sukhbaatar gegch khurandaa geed baigaa uym teriig khuchingui bolglkh kheregtei uy ch medekhgui amitan BHYA ajillasan bolson Teneg gar ikh khor khiisendee
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • bgildagcy (103.242.44.166)
    Ter Sukhbaatar gegch khurandaa geed baigaa uym teriig khuchingui bolglkh kheregtei uy ch medekhgui amitan BHYA ajillasan bolson Teneg gar ikh khor khiisendee
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • bgildagcy (103.242.44.166)
    Ter Sukhbaatar gegch khurandaa geed baigaa uym teriig khuchingui bolglkh kheregtei uy ch medekhgui amitan BHYA ajillasan bolson Teneg gar ikh khor khiisendee
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.5.202.120)
    Захиалгат нийтлэл юм биш үү! Пүрэвсүрэн гарч ирээд болдын хүмүүс гэнэ Пүрэвсүрэнгийн дараа дахиал энэ хүмүүс Пүрэвсүрэнгийнх гээл бас ийм нийтлэл гарах уу? Нийтэд ер төрийн албанд хүмүүсийг яаж сонгож аваад байгаа нь ойлгомжтой л байгаа ш дээ. Бүгд л миний хүмүүс чиний хүмүүс гээд аль ч салбарт тэр. Энэ байдлаасаа гарах арга замаа эрэлхийлэх бус дандаа тэр тэгэж гэнэ энэ ингэж гэнэ гэж бичхээ одоо больсон дээр ш дээ. Гарцаа хайя!!!!
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Purevsuren olon jil darga bish tsereg hiij ajilaa duugui hiij yawsan hun bolohoor uuriin gesen hun gej baihgui, ajiliin yos jugamiin humuusiin hureeleltei hun yum shig bgaa yum.
      2015 оны 04 сарын 30
  • Зочин (103.229.123.59)
    Lu BOld AMG t baihdaach ih bydlian tarisan daa dandaa ooriin hymyysiig abchirch ajilluuldag hyn baigaa ym
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (172.56.9.178)
    Ène bol zahialga ba yu luivadaad yamar hohirol uchruulav huniig ingej gutgej bolohgui hamgii shudraga ni manan da bold
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • zaraa (112.173.206.165)
    zarim humuusiin neriig tsohoj durdsan ni hen negnii nisgesen mataas yum shig sanahdlaa. Yag unendee bolovsrol muutai humuus zunduu baidag yum bilee. Gadaad humuusiin derged onigoond orool. Dotroo bol yahav. Gadaadad bol bolgoomjtoi baimaar mongol ulsiin ner nuur shuu de.
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • barimt unen (202.131.233.251)
    baiguullgiinha attasheeg zodoj baisan boldiin tuslah zolbayr l gehed hun zodsnii shagnal yum uu haashain turkd erunkhii consulaar tomilogdloo geed harhad ene hun yamarhan hun be
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • үнэн үг (202.131.233.251)
    Өөрийнхөө туслах хүмүүсээр яаман дээр хийдэг хүлээн авалтийг паркийн хашаанд байдаг ресторэнд катринг нэрээр олон удаагийн хүлээн авалтийг хийх нэрээр маш их мөнгийг яамнаас гаргуулж үрэлгэн басан хүн бол тэр рэнцэн ханд гэгч байгаа юм одооч ажилаа хийгээл байгаа энэ шимэгчдийг зайлуулаач
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Төрийн алба цэвэр байх ёстой (202.131.233.251)
    энд бас дутуу бичсэн байна, дипломат байгууллгийн дарга Ч.Батсүх Д.Рэнцэнханд, Энх-Амгалан гээд түүний урьд ажилтай холбоотой байсан олон хууль бусаар энэ ажлийг авсан хүмүүс зөндөө байгаа Ажлаа сайн хийдэг хүмүүсийг олноор нь халж байсан Д.Рэнцэнханд л гэхэд болд сайдийн голомт банкнд ажиллаж байсан гээл зөндөө олон юм байнаа
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (119.40.97.97)
    Purevsuren saidaa luivarchidiig zailuul es zuigyi humuus zondoo bn
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Худалч! (122.103.208.63)
    Энэ Пүрэвсүрэн гэж харваас халтар царайлчихаад хөдөөний товарищ Лу.Болдыг оролдож яах гээд байгаа юм болоо? Л.Болд бол суурь хүмүүжлийн хувьд тийм булай юм хийх хүн биш. Энэ бүхэн хий зохиомол зүйлүүд байх. Хэрэв тохирохгүй хүнийг гадаадад томилсон тохиолдол байгаа бол төрийн томчуудын шахалтаар л муу Болд аргагүйн эрхэнд томилсон байж таарна. Ерөөс дипломат албаны практик 2000 оноос хойш тийм л болсон шүү дээ. Намбар Ваны зохиомж!!!!
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.13.197)
    Ts.Ganbold gedeg xun xyatad buu xel english ch xelgui noxor Hong Kong-d eronxii konsul xiigeed l suuj baina sh tee. Lu.Boldin ene met sonin baagiinuudig ene salbaraas yavuulaachee.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.197)
    Ts.Ganbold gedeg xun xyatad buu xel english ch xelgui noxor Hong Kong-d eronxii konsul xiigeed l suuj baina sh tee. Lu.Boldin ene met sonin baagiinuudig ene salbaraas yavuulaachee.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.197)
    Ts.Ganbold gedeg xun xyatad buu xel english ch xelgui noxor Hong Kong-d eronxii konsul xiigeed l suuj baina sh tee. Lu.Boldin ene met sonin baagiinuudig ene salbaraas yavuulaachee.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • zochin (202.180.216.19)
    Ц.Элбэгдорж Л.Пүрэвсүрэнг “Шударга л бай л даа” гэдэг утгаар гадаад бодлогын зөвлөхөөр олон жил хажуудаа байлгасан …???!!!
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Zochin (103.26.195.165)
    Lu.Bold bol uneheer muu yum hiisen hun. GHY-g mash sain shalgah, dahin hezee ch iim zuil garguulahguigeer delgeh heregtei. Tuunii humuus eng heseg mon davarsan daa. Nersiig Ni mash sain garah heregtei. Demjij baina.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Лу (202.131.233.187)
    Лу.Болдыг хаа явсан газар нь дагаад л явдаг хэдэн нүүдлийн шувууд нь л байна ш тээ... Гайтай гарууд нь тэгээд очсон газар болгондоо ажил нураадаг гэж байгаа.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Э (211.177.245.117)
    Энэ Лу.Болд шиг хогийн луйварчинг энэ дэлхий яаж даадаг байнаа, хүний адаг ш дээ
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • зочин (182.160.42.188)
    Энэ АН-ын нөхдүүд яамыг биш, улсыг тэр чигээр нь самарч өрөнд орууллаа. Одоо баахан зээл аваад тэр чигээр нь хаяад явах бий. Тиймээс зээл авч бид болон бидний үр хүүхдийг зовоохоос олон нийт сэргийлэх хэрэгтэй. Яасан идэж ууж ханадаггүй нөхөд вэ. Ардчиллыг иргэд хийж эд нар авгай хүүхэд найд нөхдөө л өөд татах ажил хиййлээ.
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.106.113)
    ЭНЭ ЛУ БОЛД БХЯ, ГХЯ ХОЁРЫГ БАС Л САМАРСАН ШҮҮ ДЭЭ ОДОО СОНГОГЧ ТҮМЭНД НЬ ИЛ ТОДООР ХЭЛЭХ ХЭРЭГГТЭЙ НЭГ Л ИХ САЙД ГИШҮҮНИЙ ДҮРД ОРСОН ХҮН ХООСОН АМАЛСАН НӨХӨР
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • GO GO (202.72.247.139)
    SHALGASAN SHIG SHALGAARAI
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • GO GO (202.72.247.139)
    SHALGASAN SHIG SHALGAARAI
    2015 оны 04 сарын 27 | Хариулах