

Элсэлт зохион байгуулах Нийслэлийн Боловсролын газрын тушаалын дагуу өнөөдрөөс бүртгэл эхэлж тавдугаар сарын 15-ны өдөр дуусах юм байна. Ерөнхий Боловсролын Сургуулиудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ерөнхий боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор нийслэлийн,төрийн өмчийн Ерөнхий Боловсролын Сургуулийн хамран сургах тойргийг шинэчлэх тушаал гаргажээ. Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, Ерөнхий Боловсролын Сургуулийн захирал нарт үүрэг болгосон байна.
2015-2016 оны хичээлийн жилд мөрдөгдөх шинэчлэгдсэн хамран сургах тойрог

















