Мал эмнэлэгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай” А/343 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-ны өдрөөс 6-р сарын 20-ны өдөр хүртэл үхсэн мал амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бүх газар, хүнсний үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех, худалдан борлуулах газар, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал нядалгааны газар, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр, мал амьтны хашаа, хороо, өтөг бууц, гахай шувууны байр, орчныг цэвэрлэх, мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах юм. Бүх нийтийг хамарсан мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүүжүүлэлтийн  ажлыг зохион байгуулж ажилд шаардагдах бүх зардлыг санхүүжүүлэхийг засаг дарга нарт үүрэгджээ. Мал эмнэлэг болон дүүргийн, өрхийн эмнэлэгүүдэд халдваргүйжүүлэлтийн бодис тараах юм байна. Энэхүү ажлын үйл явц, үр дүнг нэгтгэн нийслэлийн Удирлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж улсын мал эмнэлэг, үржлийн газруудуудад энэ оны 7-р сарын 1-ний өдрийн дотор хүргүүлэхийг даалгажээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.