Япон хүний нууц чанар

Одоогоос 10 гаруй жилийн өмнө манай нэг найз Япон улсад сурч байсан юм. Хичээлээ тараад оройн ээлжний ажил хийдэг байсан болохоор өглөө нь хичээл дээрээ унтчихдаг. Тэгсэн багш нь нэг өдөр ганцаарчилан дуудаж уулзаад би хичээлээ сонирхолгүй, муу зааж байгаагаас болж чи хичээл дээрээ унтаад байх шиг байна, би яаж заавал чамд сонирхолтой байх вэ гээд асууж. Тэрийг нь анх бид хэд сонсоод учрыг сайн ойлголгүй инээгээд л өнгөрч билээ.

Гэхдээ энэ нь Япон улсын хөгжлийн үндэс, Япон хүний амжилтын нууц нь байсан байх. Хүн ямарч ажилтай байж болно. Энгийн цэвэрлэгч эсвэл удирдах ажилтан бай. Хэрэв алдаа гаргасан бол тус бүр өөрийн алдаагаа хамгийн хурдан олж, түүнийгээ засч, ажлаа хамгийн сайнаар хийх гэж хичээх нь хувь хүнийг улам илүү хөгжүүлнэ.

Хүн бүр ажлаа хамгийн сайнаар хийх тусам бүтээмж тэр хэрээр нэмэгдэж, нийгмийн хөгжилд өөрийн бага гэхгүй хувь нэмрээ хүргэнэ. Хувь хүн өөрөө л хөгжихгүй бол нэг ч дарга сайд таныг хөгжүүлэхгүй. Хэн нэгэн гадны хүн сайн болгочихгүй.

Тэгээд ч "хүнд найдсан ажил бүтдэггүй, айлд тавьсан мал өсдөггүй" гэдэг. Хувь хүн өөрөө л хичээх хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Buyanaa (202.55.182.114)
    Manai bagsh nar ene zarchimiig barimtalval amjilt hogjil oirhon bn shu
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • udval (122.201.21.1)
    biyee zasaad geree zas , geree zasaad toroo zal gdeg bhaa
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.193.186)
    Neeree tiim shuu uuruusuu l bugdiig exlex xeregtei gej bodoj bnav
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Munkhbayar (84.196.121.29)
    uneheer jintei ene sanaag olon hun sonsoosoi ,bodoosoi , heregjuuleesei Bi uuree ch yalgaagui !
    2015 оны 04 сарын 27 | Хариулах