Өвөрмонголчууд дуучин С.Жавхланд утааны баг бэлэглэжээ

        "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы салбар болох "Тэнгэрлэг аян" Өвөрмонголчууд байгуулсан бөгөөд тус холбооны гишүүд хээрийн түймэртэй байгаа сумдад туслах хөдөлгөөнийг өрнүүлж байна. Тэд Дорнод аймгийн Баян-Уул суманд түймэр унтрааж байгаа дуучин С.Жавхлан болон онцгой байдлын албан хаагчдад утааны багийг эхний ээлжинд илгээсэн байна. Энэ ажлыг санаачлан зохион байгуулсан Баяннуур аймгийн Ө.Алтантунгалаг, Эрээн хотын "Алтандалай" зочид буудлын эзэн Улаантуяа, "Сөнөд" цагаан идээний дэлгүүрийн эзэн Цоггэрэл нар хэлэхдээ "Дуучин С.Жавхлан бол бид бүхний хайртай дуучин гэжээ. Тэр улалзан асч байгаа галыг зоригтойгоор унтраах гэж зүтгэж байгаа юм байна. Хайртай дуучин минь энэ аюулт галаас уушги, хоолойгоо хамгаалах хэрэгтэй. Тиймээс бид энэ утааны багийг түүнд явуулж байна. Олон удаа ашиглаж болох энэ утааны баг түүнд хэрэг болох нь дамжиггүй. Бид түүнийг цаашид олон сайхан дуу дуулж биднийгээ баярлуулж яваарай гэж хүсч байгааг минь заавал дамжуулаарай" хэмээсэн байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • zochin (103.229.123.16)
    obormongol axan duustee bayarlalaa.undes ugsaa neg xumuus shuu dee
    2015 оны 04 сарын 26 | Хариулах
  • zochin (112.72.11.116)
    Javhlan bolon busad eh oronch zaluusda talarhaj bna ta nar mundag shu
    2015 оны 04 сарын 26 | Хариулах
  • Монгол хүн (182.160.0.119)
    Дуучин Жавхландаа баярлалаа, харин утаанаас өөрийгөө сайн хамгаалаарай дуулах хоолой нь цэвэр ариун байг шүү. Танд баярлалаа. Та бүхнийг ЧАДНА АААА танд итгэдэг.
    2015 оны 04 сарын 26 | Хариулах
  • ok (122.201.22.156)
    er n ontsgoigiihon yagaad bag taraaddagui yum ve.Uvur mongol huuhnees l dor setgej huniig boddog yum bna daa.ene huuhend talarhaj bna shuu.
    2015 оны 04 сарын 26 | Хариулах
  • Daichin (150.129.143.213)
    Uhaantai sain huu yumaa Baharhaj bayarlaj bna shuu Javhlan mini Amjilt husch unsie ah ni
    2015 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.91.103)
    javxalan bol unexeeer aguu xun yumaa
    2015 оны 04 сарын 25 | Хариулах