Тамхи татах цэг долдугаар сараас иргэдэд үйлчилж эхлэнэ

Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд  иргэд тамхи татах зориулалт бүхий хэд хэдэн цэгийг нийслэлд байгуулаад байсан. Гэвч эдгээр цэг нь ажилладаггүй, байнга цоожтой байдаг. Тиймээс ийм цэгүүдийг ирэх долдугаар сараас зориулалтын дагуу ажилладаг болгохоор холбогдох байгууллагынхан ажиллаж эхэлжээ.

Тамхи татах цэг нь 6-8 хүний багтаамжтай, үнсний сав, утааг шүүж хоргүйжүүлэн агаарт буцаан гаргах фильтертэй байх аж.Эхний ээлжинд Бөхийн өргөө, Халдвартын эмнэлэгийн хажууд байрлах "Номин" дэлгүүр, Офицеруудын ордны автобусны буудал, Цэцэрлэгт хүрээлэнд байршуулах бөгөөд цаашид автобусны буудлуудад  ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна.Тамхины ийм нэг цэгийг 5-6 сая төгрөгөөр босгох аж.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (188.224.39.15)
    EHNEES NI AJILLADAG HIIHGUI YASIIN
    2015 оны 04 сарын 25 | Хариулах