

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд УИХ-ын чуулганы танхимд эрхэм гишүүдийн "амбиц" хэрээс хэтэрлээ. Сүүлийн үед Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын "Хаврын синдром" хөдөлсөн бололтой.Саяханы нэг өдөр Есөн хөлт цагаан тугны өмнө шилдэг татвар төлөгчийн гэрчилгээ тэвэрч цэрэг хувцастай авхуулсан зургаа цахим ертөнцөд тавьсан нь ихээхэн шуугиан дэгдээж тэнэг мангараараа цоллуулаад авсан. УИХ дарга, зарим нэг гишүүнийг учир зүггүй загнаж, хэлэх гэснээ гүйцээлгүй микрофоноо хааж байгаа харагдав. Түүний эл үйлдэлд Их хурлын дарга мэл гайхаж Ганбат гишүүнээ ярих юмаа зөв ярь ‘хадуураад байна’ хэмээн сануулав. Юутай ч түүний рейтингээ өсгөх гэсэн эл увайгүй үйлдэл олон нийтэд нэг их таалагдаагүй бололтой.
Сэтгэгдэл (5)