Өнөөдөр “Ялалт”-ын парадад алхах цэргүүд ОХУ-ыг зорилоо

Өнөөдөр ОХУ-ын Москва хотын Улаан талбайн ялалтын парадад алхах бүрэлдэхүүн  ОХУ-ыг зорих гэж байна. Тэд ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тусгай автобусаар явах бөгөөд тэндээс нь ОХУ-ын цэргийн тусгай онгоцоор зорчих юм байна. Уг парадад манай улс болон Киргизстан, Казакстан, Тажикстан, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч оролцох юм байна.Энэхүү жагсаалд  Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд , Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.