Согтуу иргэдийг буцаан эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө

Согтуу хүнийг улсын эмнэлгүүдэд хүлээн авах болсныг эрүүл мэндийн байгууллагууд эсэргүүцэж, уг хуульд өөрчлөлт оруулах саналаа Эрүүл мэндийн яамнаас Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Эрүүлжүүлэх байранд согтуу хүн нас барсан тохиолдол цөөнгүй.

Эрүүлжүүлэхийн нэг эмч байдаг ч тэр нь нарийн мэргэжлийн хүн биш учир ямар хууч өвчтэйг мэдэхгүй. Үүнээс болж цагдаа нар буруутдаг учир согтуучуудыг эмнэлэгт хүлээн авах шийдвэрийг 2013 онд гаргаж хуульд өөрчлөлт оруулсан.

Гэвч одоогоор манай эмнэлгүүд бэлэн биш байгаа учир Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, согтуу хүмүүсийг эргүүлэн цагдаагийн байгууллагад нь хариуцуулахаар төсөлд тусгажээ.

“Согтуу хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлэгт хүлээн авдаг нь олон улсын жишиг юм. Манай улс ч яваандаа орчин нөхцөлийг нь бүрдүүлээд, согтуу хүнийг  зориулалтын эмнэлэгт хүлээн авдаг болно” гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав тайлбарлав.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zsochin (202.72.246.134)
    yaj heden togrogoor torgoh ve l gej boddog gesen shuu eruuljuuleh ni
    2015 оны 04 сарын 24 | Хариулах