Кофегоор үс будаж болдгийг та мэдэх үү

 

Солонгост ихээр дэлгэрч хүмүүсийн таалалд ихээр нийцэж буй кофен үсний будагны талаар танилцуулах гэж байна. Энэ арга нь үс будсаны дараа үсний гэмтэл бага үүсэх бөгөөд үсэнд шим тэжээл өгдөг онцлогтой юм.  Гэртээ байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглан хийх боломжтой. Ингээд Кофен үсний будаг бэлтгэх аргыг танилцуулъя. Танд нунтаг кофе, өндөгны шар, шампунь, нунтаг будаг л байхад хангалттайюм. Мөн ердийн үсний будагны хор. Хэрэв нунтаг хор олдохгүй бол шингэн 1-р хорыг ашиглаж болно. Нунтаг үсний будагны хор. Нунтаг хар кофе. Айл болгонд байдаг байх. Ингээд нунтаг кофе, шампунь, нунтаг үсний будагны хорыг хольж хутгана. Дараа нь 3-н ширхэг өндөгний шар нэмж хийнэ. Өндөгний шар нь хүний үсэнд хамгийн их тэжээл өгдөг гэдгийг та бүхэн мэдэх байх. Зуны улиралд бүсгүйчүүд маань үсээ их буддаг бөгөөд та ч гэсэн энэхүү аргаар үсээ будаад үзээрэй. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.23.51.2)
    үсний будган дээрээ кофе хийх юм бишүү? нунтаг будаг, нунтаг будагний хор ... ялгаагүй л химийн хорнууд байна ш дээ... таалагдсангүй..
    2015 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.70.46.205)
    budaj vzsen goe boldiin bna lee
    2015 оны 04 сарын 26 | Хариулах
    • sanaa
      Yaj budsan be? Zugeer usnii budagaa nairuulahdaa undug, kofe 2 hiigeed budchihval yadag bol?
      2015 оны 04 сарын 26
  • zochin (202.131.228.122)
    oilgosongui, nuntag us gej yu baidag yum be
    2015 оны 04 сарын 23 | Хариулах