Баянгол дүүргийн 200 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

 

Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу III хорооллын "Ачлал" их дэлгүүрийн ард байрлах 16-р байранд цууралт өгч, байшин нурах магадлалтай болсон тул байрны ойр орчмыг хамгаалалтад авч өчигдөр 23:00 цагийн үед цагдаагийн байгууллагынхан тус байрны оршин суугчдыг байрнаас гаргаж, чөлөөлөх ажлыг зохион байгуулжээ. Энэхүү байранд 50 өрхийн 240 иргэн амьдардаг юм. 16-р байрны хажуу талд “Би Жи Би” ХХК граш барих зөвшөөрлийг 2014 оны долдугаар сарын 22-ны өдөр  18 давхар орон сууц барих зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас өгсөн байна. Тус компани уг газарт анх гараш барихаар зөвшөөрөл авч байсан байна.  “Харин зөвшөөрлөө 2014 онд сунгуулжээ.Уг байрны ойролцоо барилга барихаар нүх хажууд нь байрлах үерийн даланг нураанаас  үүдэн суулт өгч, хөрс суларсанаар барилга нурах магадлал үүсэн байна. Онцгой байдлын ерөнхий газар, цагдаагийн байгууллагынхан хамтран газар дээр нь ажиллаж  оршин суугчдыг БГД-т байрлах "Эрхэс" , “247” зочид буудалд байрлуулаад байгаа аж. Баянгол дүүргийн 14-р хорооны 16-р байрны засаг дарга, онцгой комиссын дарга Д.Оросоо мэдээлэл хийжээ. Даланг нурааж газар ухсан байгааг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулан цутгалт хийж хэвийн байдалд оруулах шийдвэр гаргасан гэдгийг Засаг дарга Д.Оросоо мэдэгдсэн байна. Мөн Нийслэлийн онцгой байдлын комиссын хурлаар тухайн газарт барилга барихаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон байна. Нүүлгэн шилжүүлэх болон бусад ажиллагааны зардлыг Нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байна. Улсын төсвөөс нийт 10 сая төгрөг гаргасан байна. Иргэдээс ирсэн гомдлын дагуу Дүүргийн Засаг дарга холбогдох байгууллагуудад удаа дараа албан бичиг явуулж байжээ.  Оршин суугчдын байрыг цагдаагийн болон мэргэжлийн хяналттай хамтран гэрийн эздийг байцуулан лацдаж хамгаалалтандавсан байна. ОБЕГ,ЦЕГ,Мэргэжлийн хяналтын байгууллага болон тухайн хорооны нийт 22 албан хаагч томилогдон ажиллаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.