
Гурван охин хамтлаг шинэхэн уран бүтээл, халуухан клипээрээ үзэгчдийг өөртөө татаж чаддаг. Тус хамтлагынхан цоо шинэ стиль имижээр шинэхэн уран бүтээлийнхээ ажил ханцуй шамлан оржээ. Дунд сургуулийн нэг ангийн охид МУГЖ, дуучин Т.Ариунаа, поп дива дуучин Ж.Алтанцэцэг нарын тоглолтод оролцож, дуулж эхэлсэн нь "Гурван охин" хамтлагийн эхлэл байсан. Хамтлаг байгуулагдаад удсан ч хамтлагаасаа хамгийн царайлаг нь гэгддэг Г.Анхмааг орж ирснээр тус хамтлаг байгуулагдсан гэж үздэг байна. Хамтлагын нэр анх хамтлаг “Moon” нэртэй байжээ. Хамтлаг байгуулагдаад удаагүй байхад “Сүнс” хамтлагын Лхагваа ихээхэн тус нэмэр болж байсан гэдэг. Гурван охин хамтлагынхан шинэ өнгө төрхтэйгөөр, шинэхэн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохыг нь үзэгч, фенүүд нь хүлээсээр байна.

