
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Эрин интернэйшнэл” ХХК-ийн барилгын хашаанд өргөгч краны суман дээрээс хүн үсэрч амиа хорлох гэж байна гэсэн дуудлага 105 дугаарт очжээ.
Дуудлагыг өчигдөр буюу 22-ны өдрийн 16:46 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай бүлэг гарсан байна.
Хэргийн газар очиход иргэн Ц /40 настай, эр/ тус барилгын компаниас ажлын хөлс өгөөгүй шалтгаанаар өргөгч краны суман дээрээс үсэрч амиа хорлох гэж байсныг хэлэлцээр хийн буулгаж тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн гэж Гамшгийн шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл (22)