

Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар золгүй байдлаар нийт 34 хүн нас барсан ба эдгээр иргэдийн нас барсан шалтгааныг тогтоохоор хууль, хяналтын байгууллагууд шалгаж байна. Нас барсан иргэдийн 45 хувь нь осгосон байж болзошгүй байна. Хэдийгээр гадаа урин дулааны цаг ирж байгаа ч болзошгүй аюулаас сэрэмжтэй байх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Нийслэлийн прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжлүүлж байна.