Мэргэжлийн хяналтынхан түймрийн голомтод ажиллаж байна

 


Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан суманд гарсан тал, хээрийн түймрийн голомтод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Байгаль орчны болон мал, амьтан, чанар, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн ахалсан баг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малын сэг зэмийг устгах, ариутгах, халдваргүйжүүлэх ажилд оролцож байгаа юм. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар  128 адуу, хоёр тэмээ, 950 хонь, 1266 ямаа, 59 үхэр нийт 2405 мал шатаж үхжээ. Түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох ажил үргэлжилж байгаа бөгөөд галд өртсөн малын тоо нэмэгдэх төлөвтэй байна.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.199)
    болж болж 60 сая малтай боллоо гээд маньд юу нэмэр болоод байгаа юм кг мах 10000 даваад өр тавиадл авч байна одоо төсвийн биднээс тусламж гэж төрөөр далимдуулж дээрэм хийнэ дэ ... цаанц чинь төвийнхөн тэр дундаа хүүхдүүд утаанд хордож байна сэтгэлээрээ 1л сүү өгөх малчин байгаа билүү монголд өнөөдөр
    2015 оны 04 сарын 22 | Хариулах