“Аав аа” гэж дуудах сайхан

Сэтгүүлч М.Наранболд

Одоогоос яг есөн жилийн өмнө юм. Дөрвөн дүү, эгч, ээжийгээ нутагтаа орхиод их хотод “хөгшин” оюутан болоод ирсэн би хоёрдугаар курстээ суралцаж байлаа. Хүүхэд байхаасаа л шүлэг зохиолыг нь шимтэн уншиж, шүтэн биширч явсан томоохон зохиолчидтойгоо уулзаж, урмын үг сонсч, заримд нь зэмлүүлж, зэмлүүлснээ шагнал хэмээн баярлаж явахдаа гэр бүлийнхнээ бараг мартсан байх. Манай суманд одоогийнх шиг утасны сүлжээ ороогүй байсан болохоор хааяа нэг ээжтэйгээ захидлаар харилцана. Нэг өдөр хичээлийн завсарлагаанаар танихгүй дугаар залгахаар нь автал:
-Байна уу?
-Байна, хэнтэй ярих вэ?
-Аав нь байна аа, миний хүү сайн уу? гэв
“Аав нь байна” гэдэг үг намайг бүр гайхашруулж орхив. Юу ч гэж хэлэхээ мэдэхгүй, түгдрэн байснаа “Хэн гэнэ ээ” гэхэд зүрх маань хурднаар түг түг цохилж эхэлсэн юм. Надтай “Аав нь байна” гэж ярих хэн байдаг билээ хэмээн хэсэгхэн гүн бодолд автлаа. Тэр үеэс долоон жилийн өмнө аав маань тэнгэрт дэвшснээс хойш би гэдэг хүн энэ орчлонд “Аавын хүү, миний хүү” гэх үгийг сонсоогүй бөгөөд хааяа ч болов “Аав аа” гэж дуудмаар санагддаг байж билээ. Аав маань уртын дууг сэнгэнэтэл сайхан дуулна. Хааяа бөгтөр цавьдар морио эмээллэж унаад Арбулагийн гол өгсөөд давхиж одно. Оройхон халамцуухан, эмээл дээрээ хазгайдуу суугаад “Эрдэнэ засгийн унага нь 
Эрэмгий болоод жороо доо
Элст манхан нутагтай
Эмгэн буурал ээжтэй шүү...” хэмээн уянгалтал дуулсаар ирнэ. Тэгээд бас болоогүй ээ “Миний дуулахыг морьтой хүн бууж, босоо хүн сууж сонсоно” хэмээн хөөрхөн онгирчихно. Нутгийнхан аавыг ихэд хүндэлж, орсон айл бүхэн нь халуун яриа дэлгэж, аль байдаг нэрмэлийн шимтэйгээсээ дайлна. Харин намайг харахаараа “Аавыгаа хувилсан юм шиг адилхан” гэнэ. Ааваас маань хойш ч нутгийн олон “Аав шигээ сайн хүн болоорой. Эцэг чинь түмэнд нэртэй хүн байсан юм шүү” гэж их захидагсан. Ер нь, тэр үед надаас бусад нь аавтай юм шиг санагдаж, асар ихээр ганцаардаж, тийм дээ ч гэрээ, ойр дотны хүмүүсээ орхиод гарч билээ. Харин надтай “Аав нь байна” гэж ярих хүнийг бодлоо нэгжээд ч олсонгүй. 

-Сайн, сайн байна уу, гэхдээ та дугаар...

-Аан, би Чанцалын аав байна аа, миний хүүгийн хичээл сурлага өндөр үү?

Тийм ээ, тэр хүн миний найз охины аав нь байж билээ. Хүний амьдралын хүрдийг би “Үргэлж л хагацаж байдаг” хэмээн буруу бодсон байж. Гэтэл дундарсан нь эргээд дүүрдэг, нөхөгддөг юм байна гэдгийг тэгэхэд л би ухаарсан даа. Би одоо ч “Аав аа” гэж дуудах аавтай хүн. Харин бурхан гэж байдаг л юм бол аавыг маань урт удаан наслуулж хайрла...!

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Эрдэнээ (202.72.245.122)
    Аавыгаа саначихлаа, маш их санаж байна. Амьд сэрүүнд нь ХАЙРТАЙ ШҮҮ ААВАА гээд нэг ч удаа хэлж үзээгүйдээ хармсдаг юм. Тиймээс аавтайгаа хамт байгаа хүн бүхэн эргээд харамсахгүйн тулд хайртай гэдэг үгийг заавал хэлээрэй
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.10.22.105)
    aabdaa bi khairtai denduu ikh.
    2015 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.13.214)
    aaviigaa ih l sanah yumdaa
    2015 оны 04 сарын 25 | Хариулах
  • Ganbi (122.254.119.29)
    hangai shig tushigtei han uul shig numurtei saihan aavaaraa baharhaj sanaa uudrug yvnaa huu chin
    2015 оны 04 сарын 25 | Хариулах
  • tuul (203.91.117.4)
    tiim shvv. sain aaw gedeg ijiigees yalgaagvi.Aaw gej duudalgvi naiman jil b.jee.
    2015 оны 04 сарын 25 | Хариулах
  • Umi (199.195.192.92)
    aavtaigaa baih hamgiin saihan
    2015 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.247.202)
    сайхан аав сайн эцэг гэдэг ижийгээс ялгаагүй буянтан даа.хүн болж төрөхийн эхлэх цэг нь аав минь юм
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Амгалан (23.27.249.248)
    Аавынхаа амьдад хайртай шүү гэж хэлж үзээгүй юм байна. надад ч бас ханийн минь аав бий. яг л миний төрсөн аав шиг ханддаг юм. аавдаа хайртай шүү гэдэг үгийг хэлмээр санагдлаа
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • жирийн иргэн (202.170.84.18)
    аавуудын тухай бага ярьж, дандаа аливаа ажлын гадна үлдээдэг, орхидог муу зуршил манайханд их бий. тэднийг эхчүүдийн адил хүндэлмээр байна. орчлонгоос тэд ихэвчлэн түрүүлж буцдаг болохлоор мартагдах нь элбэг байх юм. жилд ганц тохиодог аавуудын баярыг өргөн тэмдэглэж тэдний төлөө дуу авиагаа сайн гаргаж баймаар байна даа...
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Оюунгэрэл (112.72.13.171)
    Аавыгаа амьд сэрүүнд нь хийж өгөх зүйлээ заавал хийж өгөөрэй нэг л өдөр харамсдаг юм шүү
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Баттулгын Билгүүн (122.201.27.26)
    Hedii minii aav amid servvn enh tunh amidarch bgaach neg l odor hvnii jamaar hvvgee orhiod ywn gej bodohoor vnheer aimshigtai sanagdaj bn.Aavdaa hairtai gej helj bgagvi yum bn. Er ni l AAVtaigaa saikhan yrij suusan ve baidaggvi yum bn.Hvn helvvlj bj say neg yumiig oilgoj tungaj bodoh yumdaa. Ooroo aav bolson tsagaas hoish minii aav hvvgiinhee tuhai yu bodoj sanaj yvdgiig ni mederch bn. Asar ih tevcheer tuiliin ih zvtgel vr hvvhdiinhee tuluu gesen setgel ni daaj davshgvi orgon ogtorgui met sanagdaj baina.Ene duund aaviinhaa tuhai shivnej burhanaas aaviigaa haramlan baij morgoy.AAVDAA hairtaiga helj setgeliig ni devteegeeree
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • sambuu (103.26.194.27)
    Amidraliin uneng mash saihan heljee. Neere l aaviigaa mon ch ih sanaj bgaaga say medreh shig bolloo ene duu bas yamar goy duu ve bayrlala garag.mn de dandaa iim saihan gegeen zuil oruulj bgaarai
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.106.154)
    Аав хүн гэдэг нэг л өдөр галав юүлэх шиг л нурдаг юм билээ үр хүүхдийнхээ ноён нурууг зам мөрийг нь байнга тэгшилж явдаг эцэг хүн ховор хүн шүү аавыгаа хайрлаж яваарай
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Алтай (202.179.10.74)
    Намрын бороо зөөлөн шивэрхэд аав минь даанч дуртай Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай Х.Чилаажав
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (216.185.39.120)
    Сайхан бичжээ бас сайхан дуу байна уншаад сонсоод аавыгаа саначихлаа, хоолой зангираад л
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (103.26.193.89)
    saihan dursamj bna
    2015 оны 04 сарын 22 | Хариулах