
Кикбоксын УАШТ-2015 ирэх сарын 17-21ны өдүүдэд мишээл экспо төвд болно. Энэхүү тэмцээнд хот хөдөөгийн клуб спорт хороод болон ОХУ-ын Буриад улсын баг, Эрхүү, Ангарск хотуудаас баг тамирчид ирж оролцохоор болжээ. Уг тэмцээнд жил бүр хориод байгууллагын 200 гаруй тамирчид оролцдог томоохон тэмцээн юм. УАШТ-д оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. 2016 онд Вьетнамд болох Азийн Элсний спортын 5 дугаар наадам, 2017 онд Польш улсад зохиогдох Дэлхийн спортын тоглолт мөн Перу улсад зохиогдох Дэлхийн тулааны спортын 3 дугаар наадам, 2016 оны кикбоксын Дэлхийн аварга ирэх 10 р сард Серби улсын Белград хотноо болох бөгөөд улсын аваргаас шалгарсан баг, тамирчид оролцохоор явах юм байна.
