

Гамшгаас хамгаалах улсын штабаас гаргасан шийдвэрийн дагуу Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамны харьяа байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрийн газрууд, хамаарах хүнсний үйлдвэрүүд зүүн аймгуудад гарсан хээрийн түймрийн аюулыг багасгах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж хандив, тусламжийн аян зохион байгуулж байгаа. Энэхүү аяны хүрээнд цугласан тусламжийг хүргэхээр ХХАА-н сайд Р.Бурмаагаар ахлуулсан тусламж хүргэх цуваа өнөөдөр зүүн аймгийг зорилоо. Одоогийн байдлаар 22.4 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 5,2 сая төгрөгийн тэжээл, 4.7 сая төгрөгийн малын эм, 17.7 сая төгрөгийн бэлэн мөнгө цугласан байна. Салбарын яам болон түүний харъяа байгууллагын ажилчид нэг өдрийн цалингаа түймэрт өртсөн сумдуудад хандивлахаар болжээ. Малын эмийн худалдааны компаниуд хандив өгсөний зэрэгцээ Тогтвортой амьжиргаа, Хөдөө аж ахуй маркетинг, Азийн хөгжлийн банкны 9164 төсөл, малын эрүүл мэнд, Зах зээлийн бэлчээрийн удирдлага зэрэг төсөл, хөтөлбөрийн байгууллагын ажилчид нэг өдрийн цалингаа буюу 3.45 төгрөгийг түймэрт өртсөн сумдад илгээжээ. Мөн Улаанбаатар хотоос “Өгөөж чихэр боов” ХХК, “Өег” ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК, “Грийн сити” ХХК, “Баатрууд тэнгэр” ХХК, “Хүн од” ХХК, “Мах маркет” ХХК, “Монгол эко мах” ХХК, “Хатан сүйх импекс” ХХК, “Алейск импекс” ХХК, “Дөрвөн өлзий” ХХК, “Мон вурст”ХХК, “Суман гүн”ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Од групп” ХХК, “Орбит комплекс” ХХК, “Өгөөж чанар” ХХК, “Витафит” ХХК, “Баясах фүүдс” ХХК, “Тэнгэр плаза” ХХК, “Есөн од интернейшнл” ХХК, “Монгол тамхи со” ХХК, Булган аймгийн “Хангайн гурил” ХХК-ууд нэгдээд байна.