
Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Б.Навчаа MN-25 суваг телевизийн “21000 реалити шоу” нэвтрүүлэгт орсноор ихээхэн шүүмжлэлтэй тулгараад байна. “21000 реалити шоу”-ны оролцогч СТА жүжигчин Б.Навчаа, СТА, дуучин Г.Эрдэнэтунгалагийг дорд үзсэн байдал гаргасан нь үзэгчдийн дургүйг хүргэжээ. Учир нь дуучин, жүжигчин хоёр маань энэхүү нэвтрүүлэгт орж өрсөлдөж байгаа билээ. Тэрээр “Хөргөгчөөр нь нэг сэмж, нэг муу уушгихан гэдэг шиг. Тэр бол ядуу сэтгэлгээ л дээ. Хүн ядуу байлаа гээд гэдэс дотор авч идэх ёстой биш” хэмээн хэлсэн нь сошиал медиагаар эсэргүүцэлтэй тулгараар байгаа юм. Энэхүү реалити шоуны оролцогчид зочид буудалд 10 хоног амьдрахдаа 21000 төгрөгөө дүрмийн дагуу зарцуулж, өдөр бүр 500-1000 төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах ёстой.

Сэтгэгдэл (7)