Жүжигчин Р.Анхням амраг ханиа ил болголоо

Саяхан “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгасан жүжигчин бүсгүй нэг хүүхэдтэй ч нөхрөө өдийг хүртэл нууцалж ирсэн. Жүжигчин Анхнямыг волейболын спортын мастер залуутай гэр бүл болсон гэж хэвлэл мэдээллээр шуугиж байсан нь үнэн байжээ “Чонон сүлд”киноны нээлт болон, “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаах үеэрээ өөрийн нөхөр Баярсайханг албан ёсоор танилцуулжээ. Жүжигчин бүсгүйн нөхөр  өөрөөс нь 15 насаар  ах,  волейболын спортын мастер дасгалжуулагч хийдэг гэнэ.Чамгүй олон бага тамирчдыг дасгалжуулж нэлээдгүй олон медаль хүртэж явсан нэгэн билээ.Харин түүний нөхөр Баярсайхан өмнө нь хоёр ч удаа амьдрал зохиож байсан аж.Түүний анхны эхнэр нь Монгол Улсын Гавъяат тамирчин, Олимпийн хошой хүрэл медальтай, Дэлхийн аварга, Герман улсын иргэн Мөнхбаяр гэнэ. Тэд нэг хүүхэдтэй бөгөөд тэр нь Германд ээжтэйгээ хамт амьдардаг байна. Түүний хоёр дахь эхнэр нь нэг охин төрүүлж өгсөн ч удалгүй хоёр тийш болсон байна. Чамгүй боловсролтой, царай зүс сайтай нэгэн байсан гэж хүмүүс ярьдаг. Харин жүжигчин Р.Анхнямын хувьд нэлээд олон эртэй нэр холбогдож байсан. Тэр байтугай МУГЖ Баясгалантай залуу булаацалдаж явсан гэх яриа олон нийтийн дунд тараад байсан.  Түүний анхны хайр гэгдэх залуу нь нэлээд хөдөлгөөнтэй эр байсан гэдэг. Хөдөө гадаа явахад нь Р.Анхням байнга хамт явж, хажууд нь суун эрх муужгай аятай аяглаж явдаг байсан тухай нь бишгүй нэг цуурсан. Мөн  өмнө нь гитарчин Өөжгийтэй нэр холбогдож явсан удаатай. Монгол улсынхаа нэрийг гаргаж яваа жүжигчин бүсгүйн амьдрал олны анхаарлыг татсаар байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Neeree busdiin amidrald oroltsohoo bolyo (103.26.194.29)
    Bidend ch gesen amidral baigaa. Hunii horvood oo sev gej baihgui yaj amidrah ch yum bilee. Hunii nohriig hogshin geed bid yamar suuj baigaa bish. Tegeed ch songolt Anhnyamiinh shuu dee. Bid nar oroltsohoo bolyo.
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • oyu (103.229.120.211)
    Ymar adilhan hosuud ve az jargal husii olon huuhedtei bolooroi
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.28.211)
    Сайхан гэр бүл байна. Аз жаргал хүсье.
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.195.229)
    15n насны зөрөө бол нэг их гарахгүй л байна. сайхан нас тогтсон хүн юм биш үү. Хүний амьдралд хөндлөнгөөс хошуу бүү дүрээ
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.91.201)
    Сайхан хоёсууд байна. Дэлдэн Баяраа сайн тамирчин сайн ч дасгалжуулагч. Спортод хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа . Волейболын спортын том зүтгэлтнүүдийн нэг дээ.
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.160.48.82)
    сайхан эмэгтэй,сайн жүжигчин шүү.улам их амжилт алдар нэр авах болтугай.гадаадад энэ байтугай насны зөрүүтэй хосууд зөндөө л байдаг шдээ,тэгж их хөгшин харагдахгүй л байна,хэдэн удаа гэрлэх,салах нь манайд л сонин болохоос гадаадынхан хэдэн ч удаа амьдрал зохиогоод алдартай хэвээр явж л байна,гол нь авъяас нь ард түмэндээ хэрэгтэй
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.11.50)
    hvni huwin amidrl hend ymar hamatai ym be... ingehe bolioch.... utgagvi... Anhnyam ch jvjigchin ch gsn bas....emegtei hvn shv de
    2015 оны 04 сарын 22 | Хариулах