

Багануурын цахилгаан станцын хүчин чадлыг 700 мегаватаар нэмэгдүүлэх шийдвэр засгийн газраас гарсан. Иймээс Багануурын нүүсний уурхайн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Тус уурхайн хувьд Монгол улсын нүүрсний хэрэглээний 70 хувийг дангаараа хангаж ирсэн юм.Багануурын нүүсний уурхай 37 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж өнгөрсөн хугацаанд 100 сая тонн нүүрс олборлоод байна.Жилд 4 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч нүүрсний хэрэглээнээс хамаарч 3,6-3,8 сая тонн нүүрсийг олборлодог байна. Цаашид тус дүүрэг хот болон хөгжинө. Үүнтэй холбоотойгоор нэмэгдэх нүүсрний хэрэглээг хангахын тулд өргөтгөл хийх, хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.