Өнөөдөр Улаанбаатарт шороон шуурга болно

Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно.Салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 11-13 градус дулаан байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.