Улаанбурханы вакциныг зургаа хүртэлх насны хүүхдүүдэд хийнэ

Улаанбурхан өвчин сүүлийн нэг сарын дотор 1,160 гаруй бүртгэгдэж, 220 гаруй өвчтөн ХӨСҮГ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэхүү өвчний 1.160 тохиолдлын 80-85 хувь нь Улаанбаатар хотод гарчээ. Нийслэлийн хэмжээнд гарсан тохиолдлуудыг насаар нь ангилвал нэг сартай хүүхдээс 39 насны хоорондох хүмүүс туссан байна. Гэхдээ нийт өвчин туссан иргэдийн 45 хувийг 1-11 сартай хүүхдүүд эзэлж байгаа юм. Улаанбурхан өвчин нь нууц үедээ ханиад, томуу хүрсэн үеийх шиг халуурч, бие өвдөх шинж тэмдэгээр илэрдэг байна. Энэ өвчний вакциныг есөн сар, хоёр настайд нь хийдэг. Тиймээс вакцин хийлгэж амжаагүй 0-8 сартай хүүхдүүд яааралтай хийлгэх хэрэгтэй. Эхний вакциндаа хамрагдсан ч хоёр дахь вакцинаа хийлгэж амжаагүй хүмүүс тусах магадлал өндөртэй байна.Энэ өвчинг биеийн эсэргүүцэл суларсан болон ханиад томуу хүрсэн хүмүүс тусаж байгаа юм. Улаанбурхан өвчин хүндэрвэл хүүхдийн амьсгалын замын хатгалгаа, хоолой бачуурах ларингит өвчин болдог. Тиймээс хүүхдээ аль болох хөхөөр нь хооллож, биеийн дархлааг нь сайжруулж чийрэгжүүлэх хэрэгтэй юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.