Гагакүгийн тоглолт Монголд анх удаа тоглогдоно

Монголын хүүхдийн ордон, Монгол улсад суугаа Япон улсын элчин сайдын яам, “Токио Тэнри Гагакү холбоо” хамтран Японы уламжлалт Гагакүгийн тоглолтыг Монголд анх удаа зохион байгуулж байна. 1400 жилийн түүхтэй энэхүү ордны хөгжим нь өнөөдөр  17.30 цагт Монголын хүүхдийн ордонд үнэ төлбөргүй тоглогдоно. Мөн Гагакү холбооны хөгжимчид 4-р сарын 22-ны өдөр ШУТИС-ийн хичээлийн I-р байрны хурлын танхимд, 4-р сарын 24-ний өдөр МУИС-ийн урлагийн танхимд тоглох ажээ. Гагакү нь найрал хөгжим, бүжгийн хөгжим, тахилгын гэсэн 3 төрөлтэй. Осака, Нара, Киото хотуудад эрт үед ордны хөгжим байсан бөгөөд хөгжимчид нь удам дамжин тоглодог байжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.