

Өмнөговь аймгийн Засаг дарга энэ сарын 14-нд "Халдварт өвчний эсрэг арга хэмжээ авах тухай" захирамж гаргажээ. Аймгийн хэмжээнд хүүхэд, залуучууд, иргэдийн дунд олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахыг 5 сарын 15 хүртэл түр хориглосон байна. Тус аймагт ихэвчлэн 20-24 насныхан улаан бурхан тусчээ. Одоогоор халдвар авсан хүний тоо 120-д хүрсэн байна. Дархлаа харьцангуй сайтай, вакцин хийлгэсэн томчуудад яагаад энэ өвчин тусаж байгаагийн учрыг эмч нар "Улаан бурханы вакциныг нийт хоёр тун тарих ёстой. Нэг тун хийлгэсэн хүмүүсийн улаан бурханы эсрэг дархлаа 20-30 жилийн дараа сулрана. Тэгэхээр өмнө нь улаан бурхны вакциныг нэг тун хийлгэсэн болон огт хийлгээгүй хүмүүс халдвар авч байна" хэмээн тайлбарлаж өгсөн байна.