Төрийн албан хаагчдын цалинг нэмнэ

Энэ оны төсөвт цалин тэтгэврийг нэмэх зорилгоор 130 тэрбумыг суулгаж, цагаан сарын өмнө тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. Хөдөлмөр нийгмийн зөрчлийн гурван талт хэлэлцээрээр баталсан шийдвэрээр Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр болсон байна. Уг шийдвэр ирэх 5 сарын 1-ээс хэрэгжих бөгөөд Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, үйлчилгээний салбарт хамаарагддаг албан хаагчдын цалинг нэг ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэхээр болжээ. Харин Төрийн тусгай албан хаагчдын цалинг долдугаар сарын 1-нээс, Төрийн удирдах албаны ажилтнуудын цалинг аравдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр болсон байна. Одоогоор төрийн албан хаагчдын дундаж цалин 570 мянга байгаа бол уг шийдвэрийн дагуу цалинг нэмснээс 630 мянга болох юм байна. Эхний ээлжид 500 мянган төгрөгөөс доош цалинтай төрийн албан хаагчид үүнд хамрагдах юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.72.245.149)
    үнэн бол баярлала,
    2015 оны 04 сарын 21 | Хариулах