

БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Кино үйлдвэрийн урд замд Эмсид ХХК-ны Х.Аеро Сити маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 27 настай эрэгтэй Г нарын дөрвөн хүнийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 390 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 17 бүртгэгдэж 22 хүн хүнд хөнгөн гэмтэл авчээ. Зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртснөөс сургуулийн насны дөрөв, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч хоёр, явган зорчигч нэг байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.