
Г.Цэнд-Аюуш

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж тэргүүтэй "Олимпизмыг аврах хөдөлгөөн" өрнөж байна. МҮОХ-ны хөрөнгөөр барьсан 3,9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий Спортын эрүүл мэндийн төвийн барилгыг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, иргэн Б.Наранцэцэгт бэлэглэлийн гэрээгээр өгсөн байна. Мөн Олимпийн дүрэм журмыг зөрчсөн хэмээн бухимдаж жагсаал цуглаан хийхээр бэлтгэж байгаа гэнэ. Д.Загдсүрэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд Их аварга Д.Дагвадорж шүүхээс ял сонссон хүн Монгол улсын Ерөнхийлөгчид зөвлөх ёсгүй хэмээн үзэж спортын холбоод,тамирчдын төлөөлөлтэй хамт өргөх бичиг барьж түүнийг зөвлөхийн ажлаас нь буулгаж байсан юм.
Сэтгэгдэл (1)