
Г.Цэнд-Аюуш

Хүний наймаа нь хар тамхи, зэвсгийн наймааны дараа орохуйц ашигтай "бизнес " учраас дэлхийн олон улс оронд газар авч байна. Тэр тусмаа хүн ам нь хараа хяналт муутай, ядуу буурай улс орныг улам ихээр эзлэн түрэмгийлдэг гэж хэлж болно. Гурван сар гаруйн өмнө хүний наймааны хэргээр дөрвөн залуу ял соссон билээ. Тэд Өмнөговь аймаг руу охидыг машинаар авч яван биеийг нь үнэлүүлж байсан юм. Саяхан Дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүх Ж.Ганхуяг нарын гурван хүнд холбогдох хүний наймаа, хүчирхийллийн хэргийг шүүн хэлэлцжээ. Ж.Ганхуяг нь С.Аюулгүй, Э.Мөнх-Тулга нарын хамт “М” гэдэг эмэгтэйг хүчирхийлж, бусдад биеийг нь үнэлүүлэн өөрдсөө мөнгө олдог байсан байна. Иймд шүүх хурлаас Ж.Ганхуягт 15 жил, С.Аюулгүй, Э.Мөнх-Тулга нарт 10 жилийн хорих ял оноожээ. Хүний наймаа нь дортоо олон төрөлтэй байдаг байна. Үүнд Биеийг үнэлүүлэх хүч хэрэглэн айлган сүрдүүлэх ,Хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, Гэрийн үйлчлэгч болон боолчлох, Хуурамчаар сүй тавих,Эрхтэн шилжүүлэн суулгах зорилгогоор “хүний наймаа” хийдэг байна. Монгол улсад хүн наймаалах гэмт хэрэг нь биеийг нь хүчээр үнэлүүлэх, хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, захиалгат гэрлэлт гэсэн хэлбэрүүдээр голчлон үйлдэгдэж байна. Монгол Улсад “Гэр бүл зуучлал”-ын нэрийдлээр охид, эмэгтэйчүүдийг гадаадын иргэдтэй тодорхой төлбөртэйгээр гэрлүүлэх үйл ажиллагаа өргөн хүрээтэй явагдаж байна. 2003-2007 оны хооронд монголчуудын гадаад хүнтэй гэрлэгсдийн тоо 446 хүнээр буюу 54.1%-иар өсөж, тэдгээрийн 90-95 хувийг эмэгтэйчүүд эзэлсний ихэнх нь буюу 70% нь БНСУ-ын иргэдтэй гэр бүл болсон байна. Хүний наймааны хохирогчидын 30 хувь нь 18-21 , 20 хувь нь 21-26 , 11 хувь нь насанд хүрээгүй охид байна гэсэн судалгаа гарчээ. “Гадаадад болон өндөр цалинтай ажиллуулна, тэтгэлэгтэй сургалтанд хамруулна”, гэх мэт хуурамч зар сурталчилгаа болон хохирогчдийн эмзэг байдлыг далимдуулах, хүч хэрэглэх замаар охид, эмэгтэйчүүдийг аргагүй нөхцөл байдалд оруулан дотоодод болон Хятад, Малайз, Макао, Хонг Конг болон Европын зарим орнуудад хүчээр биеийг нь үнэлүүлж, ашиг олж худалдаалдаг байна. Манай улсад хүний наймааны золиос болж хохирсон хүний тоо 2000 онд 2 байсан . Харин 2006 он гэхэд 127-д хүрсэн байна. Сүүлийн үеийн мэдээллээр энэ тоо аль хэдийн 400 гараад явчихсан гэх. Гэхдээ энэ бол зөвхөн хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн тоо юм. Үүний цаана хичнээн хүн хүний наймааны хохирогч болсныг хэлж мэдэхгүй. 2010-2011оны байдлаар хүний наймаатай холбоотой 50 орчим хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Хүний аюулгүй байдлын судалгааны төв”, “Хүйсийн тэгш эрхийн төв” , “Хүний эрх хөгжил төв” гэх мэт төрийн бус байгууллага болоод эрдэмтэн судлаачид Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж баталсан . Ингэснээр хүний наймааны хохирогчийг хамгаалах, нийгмийн үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх, гэрчийг хамгаалах, нэр хүндийг нь сэргээх, нөхөн олговор олгох зэрэг олон ажил хийх эрх зүйн орчин бүрдсэн юм. Хууль үүргээ биелүүлж чадаж байна уу
