Поп хатагтай Сараагийн “Сэхүүн салхи” дахин тайзнаа амиллаа

Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн тод од Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Батмөнхийн Сарантуяа 48 дахь бие даасан тоглолт, төрсөн өдрийн 9 дэх "Сэхүүн салхи" тоглолтоо  өчигдөр хийлээ. Дуучин Б.Сарантуяа “Сэхүүн салхи” дуугаа “Ocean Grey” продакшны уран бүтээлчидтэй хамтран шинэчлэн туурвиж  тоглолтын тайзнаа дуулжээ .Энэ удаагийн сэхүүн салхи тоглолтын реалити нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болж гарсан нь уран бүтээлч хүний тоглолт хэрхэн , яаж бүтдэг үйл явцыг бодитоор харуулснаараа онцлог болсон. Тоглолтонд Random, Олонхи, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, БЦДБЧ-ийн бүжигчид , дуучин ,ая зохиогч, продюсер Б.Ангрмаа, Ө.Хишигжаргал, Л.Насанбуян нар оролцжээ. Харин тоглолтын хөтлөгчөөр Р.Мөнхсайхан бол дуучин Нара нар ажиллажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.