ОБЕГ-ын даргын гаргасан хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын дарга тушаал гаргаж, Зэвсэгт хүчний 327, 338 дугаар ангийн цэргийн алба хаагчдыг ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд оролцуулж байна. Сүхбаатар аймгийн “Баруун тариа” бригадын чиглэлд Зэвсэгт хүчний 338 дугаар ангиас 115 хүн, 6 нэгж техниктэйгээр, Дорнод аймгийн Баян-Уул суманд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 96 хүн, 7 нэгж техниктэй ажиллаж байна. Мөн Эрээнцав, Чулуун хороот, Дашбалбар сумын чиглэлд тус ангийн 94 хүн, 6 нэгж техниктэйгээр нийт 305 офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагч, ажилчин албан хаагчид гал түймрийн бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа аж. Дорнод аймагт энэ сарын байдлаар 24 удаагийн ой , хээрийн түймэр гарсан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 15 гэр, байшин, 34 хашаа, саравч, 2 тээврийн хэрэгсэл, 789 толгой мал, 2 сая га хээрийн талбай шатсан байна. энэ нь байгаль экологид 108 сая, эд материал265.8 сая, түймэр унтраахад 28.8 сая төгрөг нийт 402.7 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн Зэвсэгт хүчний 303, 337 дугаар ангийн 4 нэгж нисдэг тэрэг тусгай захиалгат нислэг үйлдэхэд бэлэн байна.