
Г.Цэнд-Аюуш

Тариат сумын Иргэн Л.Баттөр ахлагчтай иргэдийн бүлэг Тэрхийн Цагаан нуурын дунд толгойд үүрлэсэн 3200 гаруй хар галууны ангаахайг байгаль орчин болон бусад мэргэжлийн байгууллагуудын хяналтан доор устгаж, зөөж тээвэрлэжээ.
Хар галуу нь загасыг сүрэглэн дайрч агнадаг бөгөөд нэг шувуу өдөрт 3-5 кг загасаар хооллодог гэсэн судалгаа байдаг юм.Цаашид хар галууны өндөгийг ангаахай болохоос нь өмнө түүхээр төлөвлөж байгаа юм .2-3 жил устгал зохион байгуулахад хар галуу нь өөрөө дайждаг ажээ.Загасны тоо толгойн өсөлтөнд сөрөг үр дагавартай, олноор үрждэг, нүүдлийн хар галууны хор хөнөөлтэй гэж Монголчууд эрт дээр үеэс ярьдаг байсан. Харин Иргэд “хэдий байгаль орчинд хор хөнөөлтэй амьтны үр төл ч гэсэн дэндүү харгис” хандаж байна гэж ярьж байсан юм. Энэхүү шувууны жин нь гурван кг орчим, далавчаа дэлгэх үед нь метр хагас шахам болдог. Энэ том шувуу түрсээ шахахаар явж буй загаснуудыг гол сөрүүлэн тууж эцээж байгаад агнадаг байна. Хар галуу нь хөнөөл их, хүн мал ховортойгоос нуур цөөрмийг эзэгнээд өсч үржээд байна уу, эсвэл бусад ан агнуурын шувууд ховордоод байна уу гэдгийг нарийн судалгаагаар олон нийтэд ил болгох хэрэгтэй. Хар галуу хүнээс илүү байгаль орчинд аюултай юу?
Сэтгэгдэл (6)